2025 оны зургаадугаар сарын 19-нд кибер аюулгүй байдлын салбарт урьд өмнө байгаагүй том хэмжээний мэдээллийн алдагдал болсон талаар Keeper Security компани албан ёсоор мэдээллээ. Уг алдагдлаар Apple, Google, Facebook, Telegram, GitHub, VPN үйлчилгээ үзүүлэгчид болон төрийн сайтуудын нийт 16 тэрбум гаруй хэрэглэгчийн нууц үг, нэвтрэх мэдээлэл цахим орчинд ил болсон байна.
Ямар аюултай вэ?
Cybernews сайтын шинжээчдийн хэлснээр, уг задрал нь хуучин биш шинэ мэдээллээс бүрдэж байгаа бөгөөд ихэнх мэдээлэл даркнет сүлжээгээр маш хямд үнээр арилжигдаж эхэлсэн. Мэдээллийн сангууд нь “URL – хэрэглэгчийн нэр – нууц үг” хэлбэрээр бүтэцтэй учраас автомат халдлагад хялбархан ашиглагдаж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж юу гэж үзэж байна?
Keeper Security-ийн гүйцэтгэх захирал Даррен Гуччоне: “Энэ хэмжээний задрал хакерын шууд халдлагаас бус, сул хамгаалалттай эсвэл буруу тохируулагдсан үүлэн орчинтой холбоотой гарсан. Зарим тохиолдолд хэрэглэгчийн гар утасны дугаарыг илрүүлэн Google акаунт руу нэвтрэх шинэ арга ч гарч ирсэн.”
Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Google хэрэглэгчдэдээ уламжлалт нууц үгнээс татгалзаж, passkey буюу түлхүүр аюулгүй байдлыг санал болгож эхэлсэн. Мөн дараах алхмуудыг нэн даруй хэрэгжүүлэхийг зөвлөж байна:
- Бүх нууц үгээ шинэчил
- Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүл
- Нэг ижил нууц үг олон сайтад ашиглахаас зайлсхий
- Password manager болон даркнет мониторингийн үйлчилгээ ашигла
- Мессеж, зурвас дахь хаягийг шууд нээхгүй байх
Дүгнэлт
Мэдээллийн алдагдал улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед хэрэглэгч бүр өөрийн мэдээллээ хамгаалах үүрэгтэй. Та хамгаалагдсан мэт санагдаж байж болох ч дараагийн задралд таны мэдээлэл багтахгүй гэх баталгаа үгүй. Иймд эртнээс урьдчилан сэргийлэх алхмыг хийх нь нэн чухал юм.