Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт урьд өмнөхөөс илүү онцлогтой болох нь. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С. Амарсайхан тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн шилдэг залуусыг баярын нээлтэд оролцуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлж эхэлжээ.
2025 он Монголын хувьд олон улсын тавцанд бахархалтайгаар нэрээ дуурсгасан онцгой жил байлаа. Шинжлэх ухаан, спорт, урлагийн олон төрөлд амжилт гаргасан залуусын төлөөлөл энэ удаа наадмын тайзнаа хүндэт зочноор уригдаад байна.
Наадмын нээлтэд уригдсан эрхмүүд:
- “The Mongolz” цахим спортын баг – Дэлхийн аваргын дэд байрт шалгарсан.
- Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг – “FIBA 3×3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль авсан.
- И. Цэлмүүн – Шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнд Монголын түүхэн дэх анхны медалийг авчирсан.
- Жүдо бөхийн шигшээ баг – Азийн аваргад холимог төрөлд хүрэл медаль хүртсэн.
- Х. Тэргэл – Дартсын “Advanced Tour-2025” тэмцээнд түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлсэн.
- Г. Хүслэн – Дэлхийн математикийн тэмцээнд тэргүүлсэн.
- “Alpha Gaming” баг – PUBG MOBILE-ийн Азийн аварга цолоо баталсан.
- Т. Элбэгжаргал – 25 орны 500 оролцогч дундаас 1-р байрт шалгарсан.
- Э. Аялгуу – Ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
- “Монте Карло-47” циркийн наадамд амжилт гаргасан циркийн уран бүтээлчид.
- Ардын жүжигчин Э. Амартүвшин – “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
- MAGNET BRAIN – “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртсэн.
- Г. Гансүлд – “Città di Barletta” хөгжмийн уралдаанд тэргүүн цом хүртсэн.
- Монголын бүжгийн спортын баг – Дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртсэн.
- А. Түвшинбаяр – “Чимээгүй хотын жолооч” киноны гол дүрээр “Osaka Asian Film Festival”-д “Шилдэг жүжигчин” болжээ.
Тусгайлан дурдахад, “The Mongolz” багийн албан ёсны ивээн тэтгэгч нь олон улсын нэр хүндтэй бооцооны платформ болох 1xBet Монгол юм. Тус компанийн дэмжлэг нь Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, багийг дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөх боломжийг бүрдүүлж байна.