Google Chrome, Apple Safari хоёр веб хөтөчийн зах зээлийг удаан хугацаанд тэргүүлж байгаа ч хэрэглэгчид илүү ухаалаг, аюулгүй, хэрэглэгч төвтэй шинэ сонголтыг эрэлхийлж эхэлжээ. TechCrunch сүүлийн үеийн хамгийн сонирхолтой, шинэлэг хөтчүүдийг танилцуулж, хиймэл оюун ухаан, нууцлалын хамгаалалт, сэтгэл зүйн тайвшрал зэргийг түлхүү онцолсон байна.
Хиймэл оюун ухаант хөтчүүд
Comet (Perplexity)
Perplexity компанийн шинэ хөтөч Comet нь AI-д суурилсан чатботоор дамжуулан веб хуудас үзэх, имэйл хураангуйлах, хуанлийн урилга илгээх зэргийг гүйцэтгэдэг. Макс багцад (сард $200) багтсан бөгөөд хүлээлгийн жагсаалттай.
Dia (Arc хөтчийг бүтээсэн The Browser Company)
Chrome-той төстэй интерфэйстэй боловч хэрэглэгчийн үйлдэлд дүн шинжилгээ хийдэг AI туслахтай. Бүх сайтаас хэрэгтэй мэдээлэл олох, татаж авсан файл хураангуйлах гэх мэт үйлдэлтэй. Урилгаар нэвтрэх эрхтэй.
Neon (Opera)
Контекст ойлголттой, офлайнаар ч ажиллах чадвартай. Код бичих, дэлгүүр хэсэхэд туслах, хайлт хийх боломжтой. Одоогоор албан ёсоор нээгдээгүй, захиалгаар хүлээгдэж байна.
OpenAI Browser (ирэх төлөвтэй)
ChatGPT-гийн дотор ажиллах шинэ AI хөтөч нь хэрэглэгчдэд гадаад сайт руу оролгүйгээр шууд чат дотор веб үзэх боломжийг олгох төлөвтэй байна.
Нууцлалд суурилсан хөтчүүд
Brave
Трекер болон зар хаах, өөрийн BAT криптовалюттай, VPN, видео дуудлага, AI туслахтай.
DuckDuckGo Browser
Хуурамч сайт, крипто залилангаас хамгаална. AI чатбот нэмэгдсэн. Хувийн мэдээлэл цуглуулахгүйгээр ялгардаг.
Ladybird
GitHub-ийн үүсгэн байгуулагчийн бүтээж буй нээлттэй эхийн, Chromium ашиглаагүй цоо шинэ хөтөч. Зар хориглогч, күүки цуцлагчтай. 2026 онд Linux болон macOS-д гарах төлөвтэй.
Vivaldi
Chromium дээр суурилсан, өндөр түвшний тохиргоо бүхий хөтөч. Зар хориглогч, тэмдэглэл, хуанли, нууц үгийн менежертэй.
Mindful буюу “ухаалаг” хөтчүүд
Opera Air
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн анхны хөтчүүдийн нэг. Амьсгалын дасгал, тайвшруулах дуу, анхаарлын сануулга багтсан.
SigmaOS
macOS-д зориулагдсан. Ажлын талбар бүхий системтэй. Хуудасны хураангуй, AI туслахтай. 3 ажлын талбар үнэгүй, бүрэн хувилбар $8/сар.
Zen
Тайван, анхаарал сарниулахгүй веб туршлагыг санал болгодог нээлттэй эхийн хөтөч. Давхар таб харах, олон нийтийн залгаас, загваруудтай.
Дүгнэлт:
2025 онд веб хөтөчийн орон зайг зөвхөн Chrome ба Safari эзлэхээ больж, хэрэглэгчдэд илүү ухаалаг, ил тод, нууцлалтай, AI-д суурилсан сонголтууд гарч ирж байна. Хэрвээ та өөр хөтөч хайж байгаа бол дээрх шинэчлэлүүдийг анхааралтай ажиглаарай — ирээдүйд та интернетийг арай өөрөөр мэдэрч эхэлж магадгүй.