Энэ зун дэлхий дахины хүмүүс сансар огторгуйн дахин давтагдашгүй, гайхамшигт үзэгдлийг харж чадах онцгой боломжтой болж байна. Тодруулбал, Санчир гаригийн хамгийн том хиймэл дагуул болох Титан гаригийн сүүдэр 7–10-р сарын хооронд Санчирын гадаргуу дээгүүр хэд хэдэн удаа дамжин өнгөрөх ба энэ нь 2040 он хүртэл дахин тохиолдохгүй ховор үзэгдэл юм.
Санчир гариг ба Титан хиймэл дагуулын байрлал, хөдөлгөөний ховор давхцал үүссэн учраас энэхүү үзэгдлийг дэлхийгээс ажиглах боломж бүрдээд байгаа. Титан нь 16 хоног тутамд Санчирын эргэн тойронд бүрэн эргэлт хийдэг тул энэ зун Титан гарагийн сүүдэр Санчирын дискийг нийт 10 удаа дайран өнгөрнө хэмээн одон орон судлаачид тооцоолжээ. Үүний гурав нь аль хэдийн тохиосон бол хамгийн сүүлчийнх нь зургадугаар сарын 16-нд болсон байна.
Үлдэж буй Титан сүүдрийн транзитууд дараах өдрүүдэд болно:
- 7-р сарын 2 – 323 минут
- 7-р сарын 18 – 305 минут
- 8-р сарын 3 – 279 минут
- 8-р сарын 19 – 248 минут
- 9-р сарын 4 – 205 минут
- 9-р сарын 20 – 145 минут
- 10-р сарын 6 – (транзитын үргэлжлэх хугацаа цаашид багасна)
Титан гаригийн сүүдэр Санчирын гадаргуу дээгүүр өнгөрөх энэ үзэгдлийг ажиглахын тулд хамгийн багадаа 200 дахин томруулдаг чадалтай телескоп хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэхүү үзэгдэл 2026 оны нэгдүгээр сар хүртэл 16 хоног тутамд тохиох бөгөөд ийм нарийн, ил тод ажиглалт хийх боломж дахин зөвхөн 2040 онд л гарна. Тиймээс энэ зун бол огторгуйн ховор мөчийг нүдээр үзэх ховорхон завшаан юм.