2060 он гэхэд дэлхийд гурван тэрбум хүн төрхт робот бий болно

нийтлэгч Содном Энхбаяр
2060 он гэхэд дэлхийд гурван тэрбум хүн төрхт робот бий болно

Хүн төрхт роботын салбар 2025 онд огцом өргөжин, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орлоо. Шинжээчдийн таамгаар энэхүү технологи “ChatGPT”-ийн өсөлттэй дүйцэхүйц түргэн хугацаанд дэлхий даяар тэлэхээр байна.

Сингапурт болсон арга хэмжээний үеэр салбарын мэргэжилтэн Сюн Ёужүн: “Манай салбарын хэмжээнд ‘хүн төрхт роботын ChatGPT агшин’ аль хэдийнэ ирсэн гэх ойлголт давамгайлж байна” хэмээн онцолсон. Тэрээр 2024 оныг “олон тооны хүн төрхт робот үйлдвэрлэсэн жил” гэж тодорхойлж, механик бүтэц болон хиймэл оюунд суурилсан тархины хувьд асар хурдтай дэвшил гарсныг дурджээ.

Өрсөлдөөн ширүүсэж байна

Хүн төрхт роботын зах зээлд:

  • Tesla компанийн Optimus
  • Хятадын Unitree, Galbot, Agibot, UBTech зэрэг стартапууд өөрийн бүтээлүүдээ танилцуулсан.

Одоогоор хэрэглээ нь генератив хиймэл оюуны түвшинд хүрээгүй ч ойрын жилүүдэд эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж шинжээчид дүгнэж байна.

Гол сорилтууд

  • Үйлдвэрлэлийн урт мөчлөг
  • Өндөр өртөг
  • Ёс зүй, хууль эрхзүйн асуудлууд

Ирээдүйн таамаг

“Bank of America Merrill Lynch”-ийн тооцооллоор:

  • 2025 онд дэлхий даяар 18,000 робот нийлүүлэгдэнэ.
  • 2060 он гэхэд энэ тоо гурван тэрбумд хүрнэ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.