26
Интернетийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг Cloudflare компани түүхэн дэх хамгийн том DDoS халдлагыг амжилттай зогсоосон тухай мэдэгдлээ. Хэрэглэгчдийнх нь нэг рүү 45-хан секундын дотор 7.3 терабит/сек хурдтай, нийт 37.4 терабайт мэдээллийн урсгал чиглэсэн байна.
Халдлагын онцлогууд:
- UDP протокол ашиглан халдлага хийсэн нь онцлог. UDP нь TCP-ээс илүү хурдтай бөгөөд стриминг видео, онлайн тоглоом зэрэгт хэрэглэгддэг. Гэхдээ энэ нь баталгаажуулалтгүй шууд дамжуулалттай учир халдлагад өртөмтгий.
- Cloudflare-ийн тайлбарласнаар, энэ хэмжээний дата гэдэг нь:
- 9350 HD чанартай кино,
- 9 сая гаруй дуу хөгжим,
- 12.5 сая зурагтай тэнцэх хэмжээтэй — 45-хан секундэд!
Ашигласан аргачлал:
- UDP flood халдлага — хамгийн нийтлэг DDoS хэлбэрүүдийн нэг.
- Reflection/Amplification буюу IP хаягийг хуурамчаар илгээж, гуравдагч талд хүсэлт явуулан, хариуг нь хохирогч руу чиглүүлдэг нарийн арга ашиглажээ.
Өмнөх дээд амжилтууд:
- 2022.01: Microsoft компани 3.47 Тбит/с халдлагад өртөв.
- 2024.10: Дорнод Азийн интернэт провайдер 5.6 Тбит/с халдлагад өртжээ.
- 2025.04: 6.5 Тбит/с халдлага 49 секунд үргэлжилжээ.
- 2024.01: ITC.ua сайтын серверүүд DDoS халдлагад өртсөн.
Энэ удаагийн халдлага техник технологийн хувьд дээд цэгтээ хүрсэн халдлагын тод жишээ болж, интернэт дэд бүтцийн хамгаалалт хэр эмзэг байгааг дахин харууллаа.