2025 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” хэмээн зарласантай холбогдуулан хорих ангиудын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд (AI) суурилсан дэвшилтэт технологиудыг шат дараатайгаар нэвтрүүлж эхлээд байна.
Энэхүү зорилгын хүрээнд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид робот нохойг харуул хамгаалалтын үйл ажиллагаанд туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Робот төхөөрөмжийг ангийн орчны хяналт, эргүүл хамгаалалтад ашигласнаар хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, алба хаагчдын ачааллыг бууруулахын зэрэгцээ аюулгүй байдлын түвшинг шинэ шатанд хүргэх боломжтой гэж албаныхан үзэж байгаа аж.
Тус системийг хэрэгжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд байгуулагдсан тусгай ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд ойрын хугацаанд туршилтын үр дүнг дүгнэн, цаашдын өргөтгөсөн хэрэглээний талаар шийдвэр гаргахаар төлөвлөж байна.