iOS 26: Apple хэрэглэгчид өөрийн хүссэн дууг рингтон болгож шууд тохируулах боломжтой болно

нийтлэгч Содном Энхбаяр
iOS 26

Apple компанийн шинэ iOS 26 системд хэрэглэгчдэд хамгийн их хүлээгдэж байсан нэгэн боломж — музыка файлыг шууд рингтонд тохируулах функц албан ёсоор нэмэгдэх гэж байна. Тодруулбал, мэдээлэл хуваалцагч Мукул Шарма-гийн мэдээлснээр, iOS 26-ийн хаалттай бета хувилбарт “Set as Ringtone” буюу “Рингтон болгон тохируулах” нэртэй шинэ сонголт илэрсэн аж.

Энэхүү функц нь хэрэглэгчид өөрийн хүссэн аудио файлыг шууд рингтонд ашиглах боломж олгох бөгөөд өмнөх шиг нарийн төвөгтэй алхмуудыг алгасч, илүү хялбар, хэрэглэгчдэд ээлтэй шийдэл болж байна. Уг боломж нь ойрын долоо хоногуудад гарах олон нийтэд зориулсан бета хувилбарт багтах төлөвтэй байгаа ажээ.

iOS 26 нь зөвхөн рингтон тохиргоо төдийгүй Apple Intelligence нэртэй ухаалаг систем дээр суурилсан шинэ боломжуудыг ч авчрах гэж буй. Жишээлбэл, OTP буюу нэг удаагийн нууц код-ыг зөвхөн SMS-ээс бус, WhatsApp, Gmail зэрэг гуравдагч талын аппуудын мессежүүдээс автоматаар таньж унших чадвар нэвтрэхээр байна.

Энэ функц нь ирээдүйд бусад зурвас болон и-мэйл платформуудад ч нэвтрэх боломжтой бөгөөд iPhone хэрэглэгчдийн баталгаажуулах код оруулах процессыг эрс хялбарчлах өндөр ач холбогдолтой.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.