Монголын цахим спортын “The MongolZ” баг, 1xBet Монголоос спонсорын дэмжлэгтэйгээр, BLAST Bounty Fall 2025 тэмцээний шувтаргын тоглолтонд амжилттай оролцож, дэд байр эзэллээ. Тэмцээн өнгөрсөн шөнө Бүгд Найрамдах Мальта улсад болж, шилдэг багууд дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг үзүүлсэн юм.
Шөвгийн дөрөвт “The MongolZ” баг дэлхийн шилдэг багийн нэг болох Францын “Team Vitality”-г 2:0 харьцаатай ялж, олныг гайхшруулсан амжилт үзүүллээ. Хамгийн сүүлд аваргын төлөө ОХУ-ын “Team Spirit” багтай тоглосон ч 0:3 харьцаатай хожигдсон байна. Тоглолтын явцад баг олон удаагийн сөрөг довтолгоо, хамгаалалтын үеийг амжилттай давж, туршлага хуримтлуулжээ.
Энэхүү амжилтаар Монголын “The MongolZ” баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд байр эзлэж, 68,437 ам.долларын шагналын эзэд болсон байна. Харин аваргын цомыг өргөсөн “Team Spirit” баг 287,813 ам.доллар хүртэв.
Ирэх сарын 20-24-нд “The MongolZ” баг Саудын Арабын Эр-Рияд хотод болох 1.2 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээнд оролцохоор төлөвлөжээ. Тэд энэ долоо хоногийн Лхагва гарагт Германы “GamerLegion” багтай тоглохоор оноолт таарсан байна.
“The MongolZ”-ийн амжилт, 1xBet спонсорын дэмжлэгтэйгээр, Монголын цахим спортын салбарын өсөлт, дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг дахин харууллаа.