Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI төхөөрөмж бүтээв

нийтлэгч Содном Энхбаяр
Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI төхөөрөмж бүтээв

Японы Киото их сургуулийн профессор Юкиясү Камитанигийн удирдсан эрдэмтдийн баг хүний зүүдийг сэргээн үзүүлэх боломжтой шинэ MRI технологи боловсруулжээ.

Энэхүү төхөөрөмж нь унтаж байх үед тархины идэвхийг нарийвчлан шинжилж, хүний оюун санаанд өрнөж буй дүр зураг, үйл явдлыг зургийн дараалал хэлбэрээр хадгалдаг. Дараа нь уг мэдээллийг нэгтгэн видеонд хөрвүүлснээр сэрсний дараа өөрийнхөө зүүдийг кино мэт үзэх боломжтой болж байна.

Судлаачдын үзэж буйгаар уг нээлт нь зөвхөн технологийн хөгжлийн томоохон алхам төдийгүй далд ухамсар, мэдрэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд ч шинэ боломж нээж өгчээ. Одоо тэд зүүд хэрхэн үүсдэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй ямар холбоотой болохыг илүү нарийвчлан судлахаар ажиллаж байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар ирээдүйд энэ технологийг архаг ядаргаа болон нойргүйдлээс шалтгаалсан эмгэгийн эмчилгээнд ашиглах боломжтой аж.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.