Бүрэлдэхүүний өөрчлөлт
10-р сарын 22-нд, IEM Chengdu 2025-ийн эхлэлээс дөнгөж долоо хоног гаруйнхны өмнө The Mongolz баг бүрэлдэхүүндээ гэнэт өөрчлөлт оруулсан нь олон хүнийг гайхшируулав. Тус улиралд хамгийн өндөр үнэлгээтэй тоглолт үзүүлж байсан Азбаяр “Senzu” Мөнхболдыг сэлгээнд бөгөөд удирдлагын зүгээс энэхүү өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. Муу тоглолтоос биш байсан нь ойлгомжтой ба интернэт орчинд Senzu-гийн урам зориг буурсан, ESL Pro League S22-ийн дараах дарамттай холбоотой гэх мэт янз бүрийн таамаг яригдсан ч албан ёсны мэдээлэл хийгдээгүй байна.
Senzu сэлгээнд суусны дараа баг гурван томоохон тэмцээнүүдэд орох хуваарьтай байсан. Багийн ивээн тэтгэгч 1xBet-ийн хувьд ч бүрэн бүрэлдэхүүнтэй оролцох нь чухал байсан тул шуурхай шийдвэр шаардлагатай болсон.
- IEM Chengdu 2025 — 11-р сарын 3–9
- BLAST Rivals Fall 2025 — 11-р сарын 12–16
- StarLadder Budapest Major 2025 — 11-р сарын 24 – 12-р сарын 14
Хуваарь ийм шахуу байсан тул шинэ тоглогч багийн тоглолтод нэн даруй нийцэх шаардлагатай байв.
Яагаад Controlez-г сонгосон бэ?
The Mongolz эхлээд академийн тоглогчдыг авчрахаар бодолцсон ч дөрөв, таван хоногийн дотор дээд түвшний тэмцээнд дасан зохицох боломжгүй гэж үзжээ. Иймээс тэд мэргэжлийн хоёр том баг болох The Huns Esports болон Chinggis Warriors-ийн тоглогчдыг авч үзсэн байна.
Олон хүний таамаглаж байсан сонголт нь The MongolZ-ийн хуучин тоглогч Баатархүү “Bart4k” Батболд байсан ч баг эцэст нь Chinggis Warriors-ийн ахмад тоглогч Өнөдэлгэр “controlez” Баасанжаргалыг урьж нэгдүүлсэн. Controlez-ийн тэмдэглэснээр удирдлага түүний манлайллын чадвар, тоглолтын үеэр багийн уур амьсгалыг тогтвортой барих чанарт нь итгэл хүлээлгэжээ.
Сэлгээний тоглогчтой анхны сорилт — IEM Chengdu 2025
IEM Chengdu 2025 нь $1,000,000 шагналын сантай, ESL Grand Slam цувралын нэг хэсэг бөгөөд Valve-ийн VRS оноонд чухал нөлөөтэй нэр хүндтэй тэмцээн. Ийм том тавцанд шинэ бүрэлдэхүүнтэй оролцох нь The MongolZ-д том сорилт болсон.
Эхний тоглолт HEROIC-ийн эсрэг өрнөж Overpass мап дээр ялагдсан ч өөрсдийн сонгосон Inferno болон шийдвэрлэх Ancient мапууд дээр ялалт авч эхний өдрөө амжилттай өндөрлөв. Controlez нэгдсэн даруйдаа багийн хэмнэлд зохицож, 1.20 рейтинг, 49/35 K/D үзүүлэлттэйгээр таван тоглогчийн дундаас хоёрдугаарт бичигдсэн.
Astralis-ийн эсрэг хийсэн дараагийн тоглолт The Mongolz багт амаргүй байсан бөгөөд хоёр мап дараалан ялагдсан. Энэ удаад дөрвөн тоглогч 1.0-аас доош үнэлгээтэй байсан тул шинэ тоглогчийг буруутгах үндэслэл байсангүй.
Доод хэсэгт орсон The Mongolz баг ялахгүй бол тэмцээнээ өндөрлүүлэх эгзэгтэй нөхцөлд эхлээд paiN Gaming-ийг буулган авч, дараа нь Team Spirit-ийг шийдвэрлэх Mirage мап дээр 13:6-гаар хожиж плей-оффын эрхээ өөрсдийн болгосон. Controlez мөн энэ хэсэгт 1.12 рейтингтэй тоглож тогтвортой өндөр үзүүлэлтээ хадгалсан.
Плей-оффын эхний тоглолтод FURIA багт ялагдсан ч FURIA тэмцээнд аваргалсан нь The MongolZ багийн тоглолт хангалттай сайн байсныг илтгэнэ. Нийт дүнгээр The Mongolz 5–6-р байрт хүрч, 12,500 долларын шагнал авсан.
Тоглогчдын дундаж үзүүлэлтээр AWPer 910 тэргүүлж, Controlez 1.06 рейтингээр түүний ард бичигдсэн нь шинээр ирсэн тоглогчийн хувьд маш сайн үзүүлэлт байв.
BLAST Rivals Fall 2025
IEM Chengdu дууссанаас ердөө гурван хоногийн дараа The Mongolz баг Хонконг руу нисэж BLAST Rivals Fall 2025-д оролцов. Энэ тэмцээнд найман баг оролцож, 350,000 ам.долларын төлөө өрсөлдсөн.
Passion UA-ийн эсрэг эхний тоглолт гурван мап дамнан өрнөж The Mongolz нийт дүнгээр ялагдлаа. Controlez энэ тоглолтод багийнхаа хоёр дахь өндөр үзүүлэлттэй тоглогч байсан.
Хасагдах шатанд Team Spirit-тай дахин тулж, хоёр мап дараалан ялагдсан ба Controlez 1.25 рейтингтэйгээр багийн шилдэг тоглогч хэвээр үлдсэн.
Эцсийн дүнгээр The MongolZ баг 7–8-р байр эзэлж, плей-оффт шалгарч чадаагүй ч Controlez багт хамгийн сайн тоглолт үзүүлсэн тоглогч гэдгээ тодорхой харуулсан.
Дүгнэлт
Шинэ тоглогч Controlez нэгдсэнээр хойш The Mongolz баг хоёр том тэмцээнд дараалан оролцоод байгаа ба тоглолтын хэмнэл унах бус, харин ч тогтвортой байдал, багийн уур амьсгалын сайжрал ажиглагдав. Controlez бүх тоглолтуудад багийн доторх өндөр үзүүлэлттэй тоглолчдын нэг байж, солилцоо зөв байсан гэдгийг батлав.
StarLadder Budapest Major 2025 тэмцээнд 1xBet компанийн дэмжлэгтэй The MongolZ баг ийм хэмнэл, ийм тогтвортой тоглолттой очиж чадвал, плей-оффт өрсөлдөхөөс гадна анхны том амжилтаа байгуулах боломжтой болж байна.