Хятад “сэтгэл хөдлөлтэй” чатботыг хязгаарлах шинэ журам боловсрууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
Хятад “сэтгэл хөдлөлтэй” чатботыг хязгаарлах шинэ журам боловсрууллаа

Бээжинд танилцуулсан зохицуулалтын шинэ чиглэл

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл хэлбэрээр ашиглуулах бодлого баримталж байна.

Хөгжүүлэлтийн стандарт тогтоох журмын төсөл

Хятадад хиймэл оюуныг хөгжүүлэх үйл явцын суурь хэсэгт мөрдөх стандартыг тогтоох журмын төслийг боловсруулжээ. Энэ нь хиймэл оюуны технологийг хориглох зорилготой биш бөгөөд харин хиймэл оюуны “сэтгэл хөдлөл”-ийг хянахад төвлөрсөн зохицуулалт гэж мэдээлэв.

“Хүнтэй төстэй” чатботын илэрхийллийг хянах оролдлого

Төслийн хүрээнд өөрийгөө хүн мэтээр илэрхийлдэг, хүний дүрд “тоглодог”, хэрэглэгчидтэй бодит хүнтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг “хүнтэй төстэй” чатбот болон ижил төрлийн AI үйлчилгээг тусгайлан зохицуулахаар тусгасан байна. Ийм төрлийн үйлчилгээний илэрхийлэл, зан төлөвийг нарийвчлан авч үзсэн нь дэлхийн хэмжээнд анхных байж болзошгүй гэж зарим ажиглагчид онцолжээ. Журмын төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсан бөгөөд хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх юм.

“Сэтгэл хөдлөлийн” сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилго

Цахим орон зайн удирдлагын газраас гаргасан баримт бичигт энэхүү журам нь “сэтгэл хөдлөлийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой” гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, хэт үнэмшилтэй, иргэдэд нөлөөлөл үзүүлж болзошгүй виртуал ярилцагч нь олон нийтийн сэтгэл зүйд хохирол учруулах эрсдэлийг бууруулахад чиглэнэ гэсэн санаа юм.

Контентын хяналтаас сэтгэл зүйн эрсдэлийн хяналт руу

Өмнөх зохицуулалтууд хиймэл оюун юу хэлж байгааг хянахад илүү чиглэж байсан бол, шинэ төсөл нь яаж хэлж байгааг нь хянахад анхаарлаа төвлөрүүлжээ. “Энэ бол контентын аюулгүй байдлаас сэтгэл зүйн аюулгүй байдал руу шилжиж буй алхам мөн” хэмээн Нью-Йоркийн их сургуулийн хууль зүйн профессор Уинстон Ма тайлбарлав.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Джибек 1 сар 8, 2026 - 4:52 pm

AI-ийг ингэж хянаж байгаа нь сонирхолтой байна

Дэлгэрэнгүй унших Reply
Есукат 1 сар 8, 2026 - 4:57 pm

Хэт их нөлөө үзүүлэхээс сэргийлж байгаа байх

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.