xAI компани илүү урт, илүү дэлгэрэнгүй видео үүсгэх боломжтой шинэчилсэн Grok Imagine 1.0 загвараа танилцуулжээ. Энэ хувилбар нь өмнө нь ашиглагдаж байсан Aurora дүрс үүсгэгчийн хөгжлийг хөдөлгөөнт дүрс бүтээх шинэ боломжуудтай нэгтгэсэн гэж мэдээлэгдэв.
720p чанарт 10 секунд хүртэл видео үүсгэнэ
Grok Imagine 1.0 нь 720p нягтралтайгаар 10 секунд хүртэлх урттай богино хэмжээний видео бүтээх чадвартай болсон байна. Хөгжүүлэгчдийн тайлбарласнаар шинэ хувилбар нь текстэн зааврыг илүү нарийвчлалтай дагаж, кадруудыг өмнөхөөс илүү боловсруулалттай гаргах бөгөөд хөдөлгөөний жигд байдлыг илүү сайн зохицуулдаг болсон гэжээ.
Аудио тал дээр ч шинэчлэл оржээ
Загварын аудио бүрэлдэхүүн хэсэг мөн сайжирсан байна. xAI-ийн мэдээлснээр арын хөгжим нь одоо үзэгдэлтэй “төгс синхрончлогдсон” байх түвшинд хүрч, дүрүүдийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл илүү өргөн хүрээтэй болсон гэж онцолжээ.
Дээд тохиргоонд төлбөртэй захиалга шаардлагатай
Хамгийн өндөр чанар болон үргэлжлэх хугацааны нэмэлт тохиргоонуудыг ашиглахын тулд хэрэглэгчид төлбөртэй захиалга авах шаардлагатай гэж мэдээлэгдсэн байна.