Ухаалаг утсыг хакердсан байж мэдэх гол шинжүүдийг нэрлэлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Ухаалаг утсыг хакердсан байж мэдэх гол шинжүүдийг нэрлэлээ

Цэнэг хурдан дуусах, удаашрах нь хамгийн түгээмэл дохио

Ухаалаг утас гэнэт удаашрах, гацах нь халдлагад өртсөн байх магадлалтайг илтгэнэ. Ялангуяа батарей хурдан цэнэггүй болох нь хамгийн эхний анхаарах шинж гэж үзжээ. Учир нь тагнуулын төрлийн хортой програм далд горимд ажиллаж, төхөөрөмжийн нөөц, хүчин чадлыг тогтмол “иддэг” тул цэнэгний зарцуулалт нэмэгддэг байна. Үүнтэй зэрэгцэн төхөөрөмж ердийн үеэсээ удаан ажиллах, гацах нь түгээмэл ажиглагддаг гэжээ.

Нэвтрэх оролдлого, танихгүй апп, санах ойн багтаамж буурах

Мөн имэйл үйлчилгээ болон сошиал сүлжээний аккаунтад нэвтрэх “амжилтгүй оролдлого” илэрсэн мэдэгдлүүд хакердсаны шинж байж болзошгүй. “Ийм мэдэгдэл нь хэн нэгэн таны гар утсанд нэвтэрч, систем рүү орохыг оролдож байгааг илтгэж болно” гэж Витни тайлбарлаад, ийм тохиолдолд нууц үгээ яаралтай солихыг зөвлөжээ.

Түүнчлэн төхөөрөмж хакердуулсан үед хэрэглэгч өөрөө суулгаагүй шинэ аппликэйшнүүд санах ойд гарч ирэх тохиолдол бий. Үүнээс гадна утасны дотоод санах ойн сул зай мэдэгдэхүйц багасах нь бас нэг дохио гэж үзжээ. “Хэдийгээр тагнуулын програм харагддаггүй ч төхөөрөмжийн санах ойгоос нэлээд зай эзэлдэг” гэж тайлбарласан байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.