Клуж-Напокад болсон тэмцээнд Монголын баг шилдэг дөрөвт үлдэв
Монголын цахим спортын тэргүүлэх төлөөлөл “The MongolZ” баг Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдсан “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцож, дэлхийн чансааны шилдэг 16 багийн дунд өрсөлдөн тоглолоо. Шийдвэрлэх шатанд өрсөлдөөн ширүүсэж, “The MongolZ” эцсийн дүндээ дөрөвдүгээр байрт шалгарч, 43,750 ам.долларын шагнал хүртсэн байна.
Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд
Плей-оффын шатанд “The MongolZ” эхлээд шөвгийн наймд Бразилын “Furia” багтай учраа таарч, 2-1 харьцаатайгаар хожсоноор хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд дэлхийн шилдэгүүдийн нэг “Vitality” багтай тоглож, 0-2 харьцаатай ялагдал хүлээв.
Хүрэл медалийн төлөө MOUZ-той тулж, 4-р байр дээр өндөрлөлөө
Гуравдугаар байрын төлөөх тоглолтод “The MongolZ” баг “MOUZ” багтай тоглосон ч 0-2 харьцаатай хожигдсоноор тэмцээнийг дөрөвдүгээр байраар дуусгалаа.
“The MongolZ баг MOUZ багт 2-0 тооны харьцаатайгаар хожигдсоноор “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд дөрөвдүгээр байранд орж, 43,750 ам.долларын эзэн боллоо” хэмээн албаны эх сурвалжууд тэмдэглэж байна.
Дараагийн сорилт: ESL Pro League S23
“The MongolZ” багийн дараагийн томоохон тэмцээн нь “ESL Pro League S23” бөгөөд гуравдугаар сарын 6-нд эхэлнэ. Багийн чансаа өндөр байгаа тул тэмцээний хоёрдугаар шатнаас шууд тоглож эхлэхээр болсон байна. Тус баг олон улсын тэмцээнүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа юм.