BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд ширүүсч, The MongolZ баг ээлжит ялалтаа байгуулж, энэ удаад Team Liquid-ийг буулган авлаа.
Хоёр газрын зурагт шийдэгдсэн тоглолт
Тоглолтын эхний Ancient газрын зураг дээр өрсөлдөөн тун ширүүн өрнөж, хоёр баг ээлж дараалан оноо авсан ч эцэст нь Монголын баг 16:14-өөр илүүрхэж чадсан юм.
Харин Mirage дээр The MongolZ илүү тогтвортой тоглолт үзүүлж, 13:10 харьцаагаар ялалт байгуулснаар цувралыг 2:0-ээр дуусгалаа.
Дараагийн шат руу дэвшив
Энэхүү ялалтын үр дүнд The MongolZ баг В хэсгийн доод хүснэгтийн финалд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Харин Team Liquid тэмцээнээ дуусгаж, 9-12 дугаар байрт орон 32,500 ам.долларын шагнал хүртсэн байна.
Дараагийн өрсөлдөгч — Team Spirit
Монголын багийн дараагийн учраа Team Spirit байх бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр баг дөрвөн удаа таарахад The MongolZ ердөө нэг удаа ялж байжээ.
Гэсэн ч энэ удаагийн формыг харвал манай баг дараагийн шатанд ахих боломжтой харагдаж байна. The MongolZ баг уламжлал ёсоор 1xBet Монголоос-гийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа юм.
BLAST Open Rotterdam 2026 тэмцээн гуравдугаар сарын 18-наас 29-ний хооронд үргэлжилж, нийт 16 баг 1.1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.