Apple компани WWDC 2026 хөгжүүлэгчдийн хурлаа зургадугаар сарын 8-наас 12-ны хооронд зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдлээ. Уламжлал ёсоор эхний өдөр буюу 6-р сарын 8-нд шинэ үйлдлийн системүүдийг танилцуулах бөгөөд iOS 27 гол анхаарлын төвд байна.
iOS 27-той хамт iPadOS 27, macOS 27 болон Apple-ийн экосистемийн бусад шинэчлэлтүүдийг мөн зарлах юм. Харин эцсийн хувилбар нь намар нийт хэрэглэгчдэд хүрч, танилцуулгын дараа бета туршилтын хувилбарууд нээгдэхээр төлөвлөгджээ.
Siri шинэ шатанд гарна
Шинэчлэлийн хамгийн онцлох өөрчлөлт нь Siri-д хийгдэх сайжруулалт байх төлөвтэй байна. Урьдчилсан мэдээллээр дуут туслахад Gemini хиймэл оюун ухааны интеграци нэвтрэх бөгөөд ингэснээр илүү ухаалаг, хэрэглэгчтэй илүү нарийвчилсан харилцаа үүсгэх боломжтой болно.
Дизайн ба интерфейс
Энэ удаад Apple системийн дизайнд огцом өөрчлөлт хийхгүй бөгөөд өмнө танилцуулсан Liquid Glass интерфейсийг улам боловсронгуй болгоход анхаарах төлөвтэй байна.