Зах зээлд The Meadow нэртэй ер бусын ухаалаг гар утас гарч, хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Энэхүү төхөөрөмж нь анхаарал сарниулах хүчин зүйлсийг багасгаж, бодит амьдралд илүү төвлөрөх зорилготойгоор бүтээгдсэнээрээ онцлог юм.
Meadow нь уламжлалт ухаалаг гар утасны оронд эсвэл хоёрдогч төхөөрөмж байдлаар ашиглах боломжтой. Үндсэн функцууд болох навигаци, хөгжим, камер, мөн Spotify, Apple Music, Uber зэрэг үйлчилгээ багтсан ч браузер, сошиал сүлжээ, аппликэйшн дэлгүүр, WhatsApp зэрэг мессенжерүүдийг зориуд хассан байна.
Хэрэглэгчид 12 хүртэлх хүнийг сонгон, зөвхөн тэдэнтэй холбогдох боломжтой бөгөөд ингэснээр тасралтгүй мэдэгдэл, мэдээллийн урсгалаас ангид байх нөхцөлийг бүрдүүлжээ.
Үзүүлэлт ба онцлог
Төхөөрөмж нь 3 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 6GB RAM, 128GB дотоод санах ойтой. Камер нь 13MP өргөн өнцгийн линзтэй бөгөөд батарей нь хоёр хүртэлх хоног ажиллах чадвартай.
Процессорын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд үйлдвэрлэгч нь техник үзүүлэлтээс илүү хэрэглээний философид анхаарсан байна.
Үнэ ба хэрэглээ
Интернет ашиглахад тусдаа SIM эсвэл тариф шаардлагагүй, харин сард 10 ам.долларын захиалга ашиглах системтэй. Эхний есөн сарын хэрэглээ төхөөрөмжийн үнэд багтсан.
Meadow гар утас урьдчилсан захиалгаар 399 ам.доллараас эхлэх бөгөөд албан ёсны борлуулалтын үнэ 449 ам.доллар байх юм. Анхны нийлүүлэлт 2026 оны зургадугаар сараас эхлэх бөгөөд эхний ээлжинд зөвхөн АНУ-д худалдаалагдана.