PARIVISION-ийг давсан Монголын багийг одоо FUT Esports хүлээж байна
“PGL Bucharest 2026” тэмцээний плей-оффын шат жинхэнэ утгаараа халж эхэллээ. Шөвгийн наймын тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө үлдсэн дөрвөн багийн нэрс тодорхой болсон байна. Тэдний нэг нь Монголын “The MongolZ” баг байлаа.
Манай залуус энэ шатанд “PARIVISION”-той таарч, гурван map үргэлжилсэн ширүүн тоглолтын эцэст 2:1-ээр ялалт байгуулжээ. Ийнхүү “The MongolZ” дараагийн шатанд шалгарч, тэмцээний хамгийн чухал мөчүүдийн нэг рүү дөхөж очлоо.
Хагас шигшээ дээр тэднийг map алдалгүй гарч ирсэн FUT Esports тосож байна
Нөгөө талын тоглолтод “FUT Esports” баг “B8”-ыг 2:0-ээр буулган авч, хагас шигшээ шатанд Монголын багийн өрсөлдөгч болов. Тиймээс одоо “The MongolZ” финалын төлөөх эрхийн төлөө FUT Esports-той тоглохоор байна.
Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 11-ний шөнийн 01:00 цагаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг алхмын цаана финал хүлээж байгаа гэсэн үг.
Нөгөө талд Astralis, 3DMAX багууд финалын өөр нэг эрхийн төлөө тулах болно
Хагас шигшээ шатны нөгөө хослолд Astralis болон 3DMAX учраа таараад байгаа юм. Ингэснээр аваргын төлөө үлдсэн дөрвөн баг бүгд тодорч, тэмцээн үнэхээр шийдвэрлэх цэгтээ хүрээд байна.
Шагналын сан ч уламжлал ёсоор өндөр хэвээр байна
Энэ удаагийн тэмцээний шагналын сан дараах байдлаар хуваарилагдана.
Аварга баг — 200,000 ам.доллар
Дэд байр — 93,750 ам.доллар
Гутгаар байр — 75,000 ам.доллар
Тусгай байр — 43,750 ам.доллар
Олон улсын тэмцээнүүдэд Монголын нэрийг тогтмол гаргаж яваа “The MongolZ” багийг 1xBet дэмжин ажиллаж байгаа бөгөөд баг энэ удаа ч амжилттай тоглолтоо үргэлжлүүлсээр хагас шигшээд хүрээд байна.
Одоо тэдний өмнө ганцхан даваа бий. FUT Esports-ийг давж чадвал “The MongolZ” финалын тайзанд гарч, аваргын төлөө тоглох эрхтэй болно.
