Apple 2026 оны эхэнд Mac, iPad, MacBook, шинэ дэлгэц болон бусад бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Apple 2026 оны эхэнд Mac, iPad, MacBook, шинэ дэлгэц болон бусад бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэж байна

2026 оны эхний хагаст Apple олон шинэ төхөөрөмж, шинэчлэлттэйгээр зах зээлд хүч түрэн орж ирэхээр төлөвлөж байна. Bloomberg-ийн Марк Гурманы шинэ тайланд дурдсанаар, iPhone, iPad, Mac цувралуудаас гадна хамгийн анхаарал татаж буй бүтээгдэхүүн бол Apple-ийн шинэ гадаад дэлгэц юм.

2026 оны эхээр хүлээгдэж буй Apple бүтээгдэхүүнүүд:

  • Шинэ MacBook ProM5 чип дээр суурилсан, одоогийн загвараар хийгдэх хамгийн сүүлчийн хувилбар
  • Шинэ iPad AirM4 чип-тэй, өөрчлөлт багатай
  • Энгийн iPad – шинэ, хурдан чиптэй боловч дизайны хувьд бараг өөрчлөгдөхгүй
  • Шинэ MacBook Air
  • iPhone 17eA19 чип-тэй, iPhone 16e-тэй төстэй дизайнтай
  • Шинэ Mac-ийн гадаад дэлгэц

MacBook Pro M5 – Одоогийн загварын сүүлчийн төлөөлөгч

Анхны төлөвлөгөөгөөр M5 MacBook Pro-г 2025 оны сүүлчээр гаргах байсан ч Apple дотооддоо гаргалтын хугацааг 2026 оны эхээр болгон хойшлуулжээ. Энэ загвар нь одоогийнхтой ижилхэн дизайнтай байх ч дараагийн M6 үеийн загварт OLED дэлгэц болон шинэ хийц нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Шинэ гадаад дэлгэц – 2022 оноос хойших анхны загвар

Apple-ийн гадаад дэлгэцийн шинэ хувилбар энэ үеэр танилцуулагдана. Энэ нь 2022 онд Studio Display-г гаргаснаас хойшхи анхны шинэ гадаад дэлгэц байх юм. Урьд өмнөх цуурхлуудад дурдагдаж байснаар Apple хэд хэдэн төрлийн дэлгэц хөгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь 7K нягтралтай загвар байж магадгүй юм.

Ухаалаг гэрийн дэлгэц – Хойшлогдсон төсөл сэргэлээ

Apple-ийн ухаалаг гэрийн дэлгэцийн төхөөрөмж анх 2025 оны эхээр гарахаар байсан ч Apple Intelligence системтэй холбоотойгоор хойшлогдсон. Харин одоо уг төхөөрөмжийг 2026 оны эхний хагас гэхэд танилцуулах магадлалтай гэж Bloomberg мэдээлэв.

2025 оны сүүлийн улиралд бас шинэ бүтээгдэхүүнүүд ирнэ

Apple мөн энэ оны сүүлээр дараах шинэ төхөөрөмжүүдийг танилцуулах төлөвтэй:

  • iPhone 17 цуврал
  • Шинэ Apple Watch болон Apple Watch Ultra
  • M4 чиптэй шинэ Vision Pro
  • M5 чиптэй шинэ iPad Pro

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.