Apple 2027 онд Vision Air хэмээх хөнгөн, хямд хувилбарыг танилцуулна

нийтлэгч Содном Энхбаяр
Apple 2027 онд Vision Air хэмээх хөнгөн, хямд хувилбарыг танилцуулна

Apple компани 2027 онд Vision Air нэртэй холимог бодит нүдний шилний шинэ загварыг танилцуулахаар бэлтгэж байна. Энэхүү төхөөрөмж нь өнөөгийн Vision Pro-оос илүү хөнгөн жинтэй, боломжийн үнэтэй хувилбар болох аж.

Шинэ загварын онцлогууд:

  • Жин: 360 гр орчим (Vision Pro-оос 40%-иар хөнгөн)
  • Үнэ: ~1500 ам.доллар (одоогийн үнээс даруй 50%-иар хямд)
  • Материал: Титан хайрцаг ашиглана. Титан нь хөнгөн цагаанаас жинтэй ч илүү бат бөх тул бүтцийн зарим элементийг хасч, бусад хэсгийн зузааныг багасгах боломжтой.

Vision Air-ийн хавтгай линзийг Тайваний General Interface Solution (GIS) компани онцгой эрхтэйгээр нийлүүлэх бөгөөд GIS одоогоор Vision Pro болон удахгүй гарах шинэ хувилбарын шил цоолборлож байгаа юм. Apple эхний жилдээ 1 сая орчим Vision Air нийлүүлэх зорилготой байгаа нь анхны Vision Pro-ийн 400 мянгаас ч хэд дахин их тоо болж байна.

Шинжээчдийн таамаглаж буйгаар Vision Air нь M5 процессор дээр ажиллах магадлалтай. Энэ нь Apple-ийн илүү дэвшилтэт чипийг ашиглаж буйг илтгэж байгаа бөгөөд компанийн хувьд орон зайн тооцооллын экосистемийг өргөжүүлэх, илүү олон хэрэглэгчдэд хүргэх “массын зах зээлийн” бүтээгдэхүүн болох зорилготой байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.