Apple Хятадын шинэ жилд зориулсан тусгай AirPods Pro 3-ыг худалдаанд гаргав

нийтлэгч Содном Энхбаяр
Apple Хятадын шинэ жилд зориулсан лимиттэй AirPods Pro 3-ыг худалдаанд гаргав

Зарим Азийн зах зээлд 1-р сарын 5-наас худалдаалж эхэлжээ

Apple компани AirPods Pro 3 чихэвчний хязгаарлагдмал тоотой тусгай хувилбарыг анзаарагдамгүй байдлаар танилцуулж, худалдаанд гаргасан байна. Энэхүү загвар нь Хятадын шинэ жилийн баярт зориулсан бөгөөд эхний худалдаа 1-р сарын 5-нд эхэлсэн ч одоогоор Азийн зарим бүс нутагт л авах боломжтой байгаа аж. Бусад улс орнуудад хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Цэнэглэгч кейс дээр морины сийлбэртэй баярын дизайн

Хязгаарлагдмал хувилбарын хамгийн тод ялгаа нь цэнэглэгч кейсийн дизайн юм. Кейсийн нүүрэн хэсэгт мөнгөлөг өнгийн морь дүрсийг сийлж өгсөн бөгөөд энэ нь Хятадын тооллын тухайн жилийн бэлгэдэл амьтныг илэрхийлж байгаа аж. Сийлбэр нь нүдэнд хэт хүчтэй тусахааргүй ч хязгаарлагдмал цувралыг энгийн загвараас ялгаруулж өгнө гэж тайлбарлажээ. Үүн дээр нэмээд эмблемийн орчимд од зэрэг жижиг чимэг элементүүд оруулсан нь баярын уур амьсгалыг илүү тод мэдрүүлэх шийдэл болсон байна.

Техникийн үзүүлэлт өөрчлөгдөөгүй

Техникийн хувьд AirPods Pro 3 (Chinese New Year Edition) нь энгийн AirPods Pro 3-тай бүрэн ижил бөгөөд ганц өөрчлөлт нь кейс дээрх гоёлын сийлбэр гэж мэдээлсэн байна.

AirPods Pro 3-ыг 2025 онд iPhone 17-ын танилцуулгын үеэр зарлаж байсан. Apple хэрэглээний тав тухыг сайжруулахын тулд загварыг шинэчилж, чихний бөглөө (амбушюр)-ийг 5 өөр хэмжээтэй болгосон, хийцийн найдвартай байдлыг нэмсэн гэж дурджээ. Мөн IP57 хамгаалалтын ангилалтай тул чийг, тоос, хөлсөнд тэсвэртэй гэж мэдээлсэн байна.

ANC, дууны чанар, цэнэг барилт

Гурав дахь үеийн идэвхтэй дуу чимээ дарах технологи (ANC) хоёр дахин илүү үр дүнтэй болсон гэж Apple мэдэгдсэн байна. Олон порттой акустик систем нь дууны чанарыг сайжруулсан гэжээ. Apple-ийн тайлбараар ANC асаалттай үед нэг удаагийн цэнэгээр 8 цаг хүртэл ажиллана.

Шинэ боломжуудын нэг нь зүрхний цохилт хэмжих мэдрэгч бөгөөд iPhone дээрх Apple Fitness апптай хамт ажиллаж, нэмэлт төхөөрөмжгүйгээр идэвхжил хянах боломж олгоно гэж мэдээлсэн байна. Мөн орчны дууг илүү бодитоор сонсуулах шинэчилсэн “ил тод” (transparency) горимууд, бодит цагийн “амьд орчуулга” (Live Translation) функц нэмэгдсэн гэж дурджээ.

Үнэ ба бусад бүсийн худалдаа тодорхойгүй

Хятадын шинэ жилд зориулсан лимиттэй AirPods Pro 3-ын үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд ойролцоогоор 250 ам.доллар хэвээр гэж мэдээлжээ. Харин Европ, АНУ-д худалдаалах эсэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.