Apple-ийн мэдрэгчтэй самбар одоо жин хэмжих чадвартай боллоо

нийтлэгч Содном Энхбаяр
Apple-ийн мэдрэгчтэй самбар одоо жин хэмжих чадвартай боллоо

Apple MacBook-ийн мэдрэгчтэй самбар буюу trackpad-ыг одоо жин хэмжигч төхөөрөмж болгон ашиглах боломжтой болжээ. Энэ гайхалтай боломжийг Канадын хөгжүүлэгч Криш Шах олгосон бөгөөд тэрээр MacBook Pro болон MacBook Air загваруудад суурилуулсан Haptic Touchpad-ын технологийг ашиглан жижиг хэмжээтэй объектын жинг 3.5 кг хүртэл хэмжихTrackWeight” нэртэй програмыг бүтээсэн байна.

Энэхүү программ нь мэдрэгчтэй самбар дээр тавьсан объектыг хуруугаараа хүрч байх үед даралтын хүч болон мэдрэгчийн хариу үйлдэлд дүн шинжилгээ хийж, жинг тодорхойлдог. “TrackWeight” нь одоогоор туршилтын шатандаа байгаа ч хэрэглэгчдэд үнэгүйгээр GitHub платформ дээр байршуулсан.

Гэсэн ч энэхүү функц нь дараах хязгаарлалтуудтай:

  • Объект нь trackpad-ийн талбайд багтахаар жижиг хэмжээтэй байх шаардлагатай.
  • Зөвхөн цахилгаан дамжуулагч объект дээр ажилладаг. Хэрэв объект нь хуванцар эсвэл бүрсэн бол цахилгаан холболтыг даавуу, металл гэх мэт зүйлээр хаах хэрэгтэй.
  • Програмыг ашиглахын тулд Xcode орчинд хөрвүүлж, Mac-ийн хязгаарлагдмал горимыг идэвхгүй болгох шаардлагатай.

Хөгжүүлэгч Криш Шах өөрийн X хуудсандаа:

“Mac trackpad-аа жинлүүр болгон ашиглаж болно” хэмээн бичсэн бөгөөд энэ функцийг хэт хүнд жинтэй зүйл дээр туршихыг хориглосон. Учир нь 3.5 кг-аас дээш жинтэй зүйлс мэдрэгчтэй самбарт гэмтэл учруулж болзошгүй ажээ.

Энэхүү туршилтын програм ирээдүйд хэрэглэгчдэд хэрэгцээтэй нэмэлт төхөөрөмжүүдийн шаардлагыг багасгаж, Mac хэрэглэгчдийн боломжийг тэлж буй сонирхолтой шийдэл болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.