2025 оны хоёрдугаар хагас аль хэдийн эхэлсэн ч Apple компани технологийн ертөнцийг доргиох шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэж байна. 9to5Mac сайтын мэдээлснээр, энэ оны эцэс гэхэд Apple 15 гаруй шинэ төхөөрөмж, iOS 26 системийн шинэчлэлт зэргийг зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
iPhone 17 цуврал: томоохон шинэчлэл
2025 оны iPhone шугам нь сүүлийн жилүүдийн хамгийн мэдэгдэхүйц шинэчлэл болох төлөвтэй байна.
- iPhone 17 — том дэлгэцтэй болж, урд камер болон бусад олон үзүүлэлт сайжирна.
- iPhone 17 Air — футурист дизайнтай, хэт нимгэн биетэй загвар боловч зарим хүчин чадлыг бууруулсан хувилбар.
- iPhone 17 Pro — A19 Pro чиптэй, илүү их санах ой, дэвшилтэт камерын системтэй.
- iPhone 17 Pro Max — зузаан биетэй болж, батерей илүү хүчирхэг болсон.
- iPhone Ultra (цаашид Pro Max нэрийг орлох магадлалтай) — хамгийн дээд зэрэглэлийн хувилбар.
M5 чиптэй Mac болон iPad
Apple энэ онд хэд хэдэн Mac, iPad танилцуулсан ч M5 чипийн дебютийг жилийн сүүлчээр хийхээр төлөвлөж байна.
- MacBook Pro (M5) — өмнөх загвартай төстэй боловч M5, M5 Pro, M5 Max хувилбаруудаар тоноглогдоно.
- iPad Pro (M5) — iPadOS 26-д оновчтой болгож олон ажлын горимыг сайжруулна.
- Mac Pro (шинэ хувилбар) — M3 Ultra чип дээр суурилсан бөгөөд шинэ гэрт багтах магадлалтай.
Зүүдэг төхөөрөмжүүд: Apple Watch, AirPods шинэчлэл
Эрүүл мэнд, аудио төхөөрөмжийн ангилалд дараах шинэчлэлтүүд хийгдэнэ:
- Apple Watch Ultra 3 — 5G RedCap, даралт хэмжих чадвар, хиймэл дагуулын холбоо.
- Apple Watch Series 11 — өмнөх загварын сайжруулсан хувилбар.
- Apple Watch SE 3 — шинэ S ангиллын чиптэй, хямд боловч орчин үеийн шийдэлтэй загвар.
- AirPods Pro 3 — сайжруулсан дуу чимээ тусгаарлалт, шинэ H3 чип (2026 онд гарах магадлалтай).
Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд
Siri-ийн шинэчлэл тодорхойгүй байгаа ч дараах шинэ бүтээгдэхүүнүүд гарахаар байна:
- Apple TV 4K — шинэ A цуврал чип болон Apple Intelligence дэмжлэгтэй.
- HomePod mini 2 — шинэ Wi-Fi модем, сайжруулсан холболт.
- HomePad (түр нэр) — homeOS дээр ажиллах, гэрийн ухаалаг төв удирдлага.
Бусад шинэчлэлүүд
- AirTag 2 — шинэ Ultra Wideband чип, урт зайн үйлдэл, сайжруулсан нууцлал.
- Vision Pro (M5) — шинэ чипээр тоноглогдсон хувилбар.
- Studio Display 2 — 27 инч, MiniLED гэрэлтүүлэгтэй, камерын чанар сайжирна.
- Pro Display XDR 2 — Mac Pro-той хамт танилцуулагдаж магадгүй шинэ дэлгэц (цаашид батлагдаагүй).
Хэрвээ дээр дурдсан цуурхлууд бодит байдал болох аваас Apple 2025 оныг сүүлийн жилүүдийн хамгийн өргөн хүрээтэй шинэчлэлээр өндөрлүүлэх нь тодорхой. iPhone 17 цувралын эргэн шинэчлэл, M5 чипийн хүчирхэг компьютерүүд болон гэр, ажилд зориулсан шинэ төхөөрөмжүүд олон хэрэглэгчийн сонирхлыг татах нь дамжиггүй.