6 






Купертино хотод байрлах Apple компанийн төв байранд энэ оны хамгийн хүлээлттэй арга хэмжээ болсон бүтээгдэхүүн танилцуулах эвент өчигдөр “Awe Dropping” уриан дор болж өнгөрлөө.
Энэ удаад компанийн зүгээс iPhone 17-ийн дөрвөн шинэ загвар, шинэ Apple Watch цуврал болон шинэ AirPods Pro 3 бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэлээ.
AirPods Pro 3
- Шуугиан дарах (Active Noise Cancellation) систем нь өмнөхөөсөө хоёр дахин хүчирхэг болсон.
- Apple Intelligence AI–д суурилсан шууд орчуулгын чадвартай.
- Ус, хөлснөөс хамгаалах үзүүлэлт сайжирч, зүрхний цохилт хэмждэг болжээ.
- Үнэ: $249

Apple Watch Series 11
- Биеийн бат бөх чанар өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн.
- “Liquid Glass” шинэ загвар, 24 цагийн батарейтай.
- Үнэ: $399-оос

Apple Watch SE 3
- Хямд хувилбар бөгөөд үргэлж асаалттай дэлгэцтэй.
- 18 цагийн батарей, 5G холболттой.
- Хурдан цэнэглэгддэг болжээ.
- Үнэ: $249-оос

Apple Watch Ultra 3
- Apple Watch дундаас хамгийн том дэлгэцтэй загвар.
- Нэг цэнэгээр 42 цаг ажиллах чадвартай.
- Хиймэл дагуулд холбогдох боломжтой.
- Үнэ: $799-оос

iPhone 17
- 6.3 инчийн дэлгэц, Ceramic Shield 2 хамгаалалттай.
- A18 чип болон Apple Intelligence системтэй.
- Лаванда, манан цэнхэр, хар, цагаан, ногоон өнгийн сонголттой.
- Үнэ: $799-оос

iPhone Air
- Бүх цаг үеийн хамгийн нимгэн iPhone: 5.6 мм зузаантай.
- Бат бөх Ceramic Shield материалаар хийгдсэн.
- Шинэ plateau технологи ашиглан камер, чанга яригчийг багтаажээ.
- Хар, цагаан, алтлаг, тэнгэрийн цэнхэр өнгөнүүдтэй.
- Үнэ: $999-оос

iPhone 17 Pro ба Pro Max
- Хамгийн хүчирхэг A18 Pro чиптэй iPhone.
- Мэргэжлийн түвшний 8 төрлийн дуранг нэгтгэсэн камерын системтэй.
- Арын камер: 48 мегапикселийн гурвалсан систем, мэдрэгчийн хэмжээ 56%-иар томорсон.
- Албан ёсны эвентийн бичлэгийг iPhone 17 Pro-гийн камераар хийжээ.
- Гүн цэнхэр, мөнгөлөг, улбар шар өнгийн сонголттой.
- Үнэ: $1,099-оос
