Apple шинэ үеийн iOS 26-г зарлана: Дугаарын системийг өөрчилнө

нийтлэгч Содном Энхбаяр
iOS

Apple компани энэ жилээс эхлэн үйлдлийн системүүдийнхээ нэршилд томоохон өөрчлөлт оруулж, iOS 19-ийн оронд iOS 26 хэмээн нэрлэхээр болжээ. Үүний зэрэгцээ iPadOS 26, macOS 26, tvOS 26, watchOS 26, visionOS 26 зэрэг бусад платформ ч шинэ дугаараар нэгэн зэрэг шинэчлэгдэнэ. Энэ талаар Bloomberg дотоод эх сурвалжтайгаа иш татан мэдээлэв.

Шинэ дугаарын логик

Шинэ нэршил нь тухайн үйлдлийн систем 2025-2026 онд хүчин төгөлдөр байгааг илэрхийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, “26” гэдэг нь “2026 он” гэсэн утгыг илтгэж байгаа бөгөөд ингэснээр Apple бүх платформын дугаарыг нэгэн жигд болгох юм. Өмнө нь macOS 16, iOS 19 гэх мэт зөрүүтэй дугаарлалтууд хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг байв.

visionOS-оос сэдэвлэсэн шинэ дизайн

Нэршлийн өөрчлөлтөөс гадна Apple бүх үйлдлийн системүүдийнхээ интерфейсийг visionOS-оос санаа авч шинэчлэхээр бэлдэж байна. Энэхүү шинэчлэл нь iPhone, iPad, Mac, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдийн гадаад төрхийг бүрэн өөрчлөх төлөвтэй байна.

WWDC 2025 дээр албан ёсоор зарлана

Шинэ дугаарлалт болон загварын шинэчлэлүүдийг 2025 оны 6-р сарын 9-нд эхлэх WWDC (Apple-ийн хөгжүүлэгчдийн чуулган) дээр танилцуулах юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.