Apple түүхэн дэх хамгийн үнэтэй iPhone-оо танилцуулахаар бэлдэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Apple түүхэн дэх хамгийн үнэтэй iPhone-оо танилцуулахаар бэлдэж байна

Олон жилийн турш яригдсан таамгуудын дараа Apple-ийн анхны эвхэгддэг ухаалаг утас энэ оны намар iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудтай хамт худалдаанд гарна гэх шинэ цуурхал гарчээ. Одоогоор тодорхойгүй байгаа гол зүйл нь төхөөрөмжийн нэр юм. Өмнө нь үүнийг iPhone Fold гэж нэрлэнэ гэж ярьж байсан бол өнөөдөр Хятадаас гарсан шинэ мэдээлэлд энэ загвар үнэндээ iPhone Ultra нэртэй байх магадлалтай гэжээ.

Үүнээс гадна, энэ төхөөрөмж нь Apple энэ оны сүүлээр танилцуулахаар төлөвлөж буй Ultra брэндийн гурван бүтээгдэхүүний нэг хэсэг болох аж. Тодруулбал, iPhone Ultra, AirPods Ultra, MacBook Ultra гэсэн цуврал гарч магадгүй байна.

iPhone Ultra-ийн үнэ 10 000 юаниас эхэлнэ гэж мэдээлсэн бөгөөд энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор 1446 доллартай тэнцэж байна. Харин дээд хувилбар нь 20 000 юаниас дээш, өөрөөр хэлбэл ойролцоогоор 2893 долларын үнэтэй байх аж. Хэрэв энэ мэдээлэл үнэн болбол суурь загвар нь хүлээлтээс хямд байх нь. Гэхдээ цувралын хамгийн хямд болон хамгийн үнэтэй хувилбарын үнийн зөрүү яагаад ийм их байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

AirPods Ultra гэдэг нь сүүлийн үед камертай болно гэсэн яриа гарсан AirPods Pro загвар бол, MacBook Ultra нь анх удаа OLED мэдрэгчтэй дэлгэцтэй болж магадгүй гэх MacBook-ийн тухай цуурхалтай холбоотой төхөөрөмж юм. Нэрнээсээ харахад эдгээр бүтээгдэхүүн тус бүр Apple-ийн өөрсдийн ангилал дахь хамгийн өндөр үнэтэй хувилбарууд байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн үнэтэй утас, хамгийн үнэтэй чихэвч, хамгийн үнэтэй зөөврийн компьютер гэсэн үг.

Мэдээж хэрэг, энэ бүхэн үнэн болох эсэх нь одоогоор тодорхойгүй. Учир нь одоогийн байдлаар энэ бүхэн албан ёсоор баталгаажаагүй цуурхал тул болгоомжтой хандах нь зүйтэй.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.