11
Техник хангамжийн ертөнцөд шинэ тансаглэл тодорлоо — ASUS компани дэлхийн хамгийн өндөр үнэтэй график карт болох RTX 5090 ROG Astral (Real) Gold Edition-ийг албан ёсоор танилцууллаа.
Энэхүү хосгүй бүтээгдэхүүний үнэ 500,000 ам.доллароос давсан бөгөөд зарим улс орны орон сууцны үнэтэй дүйцэхүйц байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна.
Тансаг хийц, технологийн урлаг
RTX 5090 ROG Astral (Real) Gold Edition-ийн гол онцлог нь:
- График картын их бие нь 5 кг жинтэй цэвэр алтаар хийгдсэн
- Радиатор хэсэг нь алтаар бүрсэн зэс материалаар бүрдсэн
- Энэхүү бүтэц нь зөвхөн тансаг зэрэглэлийн харагдах байдал биш, мөн дулаан дамжуулалтын өндөр үзүүлэлт-тэй
ASUS уг бүтээлээ “жинхэнэ технологийн олдвор” хэмээн тодорхойлж буй бөгөөд энэ нь зөвхөн өндөр хүчин чадалтай график карт биш, урлагийн бүтээл хэмээн үнэлэгдэж байна.
Хэнд зориулагдсан бэ?
Ийм төрлийн бүтээгдэхүүн нь:
- Тансаг хэрэглээ сонирхогчид
- Хөрөнгө оруулагч, коллекцлогчид
- Онцгой, хязгаарлагдмал үйлдвэрлэлд ач холбогдол өгдөг технологийн цуглуулагчдад зориулсан
ASUS-аас энэ загварыг маш хязгаарлагдмал тоогоор гаргах төлөвтэй байгаа бөгөөд зах зээлд гармагц коллекцийн үнэ цэнтэй эд зүйлсийн нэг болох нь тодорхой байна.