Austin Major: The MongolZ аваргын цом, 500 мянган ам.долларын төлөө тулалдахад бэлэн

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ

2025 оны зургаадугаар сарын 19-22-ны өдрүүдэд Америкийн Остин хотын Moody Center-т Counter-Strike 2-ийн дэлхийн аваргын шатны шийдвэрлэх тоглолтууд болох гэж байна. BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалын шатанд шилдэг найман баг шалгарсан бөгөөд тэд аваргын цом, 500 мянган ам.долларын шагналын төлөө өрсөлдөнө.

Нийт шагналын сан:

  • Аварга баг: $500,000
  • Хоёрдугаар байр: $170,000
  • 3-4-р байр: тус бүр $80,000
  • 5-8-р байр: тус бүр $45,000

Фаворит багууд болон тамирчдын өрсөлдөөн

Тэмцээний гол түрүүлэх магадлалтай багуудын тоонд Vitality баг нэрлэгдэж байна. Тэд Остинд ирэхийн өмнө зургаан тэмцээнд дараалан түрүүлж, гайхалтай формтой ирсэн ч Legacy багт ялагдан ялалтынхаа цувралыг зогсоосон. Гэсэн ч 2 ялалт хүртэлх тоглолтын форматад тэднийг зогсоох амаргүй.

Оросын Team Spirit баг өнгөрсөн жилийн Shanghai Major тэмцээнд түрүүлсэн амжилтаа хамгаалахаар иржээ. Хэдий сүүлийн хагас жилд тогтворгүй байсан ч саяхан PGL Astana 2025 тэмцээнд түрүүлсэн нь эргэн формдоо орж байгаагийн илрэл. Тэд хэсгийн шатанд 3-0 амжилтаар гарсан бол тэдний өрсөлдөгч нь эхний тоглолтонд хоёр дараалж хожигдсон ч Liquid болон Legacy-г ялж чадсан MOUZ баг юм. Natus Vincere (NaVi) баг ч мөн олон нийтийн анхаарлыг татаж байна.

Эдгээр багууд нэг хэсэгт багтсан тул Vitality, Spirit, MOUZ болон NaVi нараас зөвхөн нэг нь л финалд шалгарах боломжтой.

The MongolZ ба FaZe Clan – доод хэсгийн хүчтэй өрсөлдөөн

Нөгөө хэсэгт FaZe Clan болон Монголын The MongolZ багуудын тоглолт онцгой анхаарал татаж байна. FaZe баг шилдэг өрсөлдөгчдөөс зайлсхийж чадсан ч The MongolZ багийн чадамжийг дутуу үнэлж болохгүй. Тэд хоёр Major тэмцээнд дараалан плей-оффт шалгарсан нь тэдний тогтвортой байдлыг харуулж байна. Хэрэв The MongolZ хагас шигшээд шалгарвал Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээгдэх нь дамжиггүй.

Доод хэсэгт Бразилын FURIA болон paiN Gaming багууд халз тулна.

Тоглолтын хуваарь (олимпын системтэй):

  • 6-р сарын 19: Team Spirit (ОХУ) vs MOUZ (Европ)
  • 6-р сарын 20: FURIA (Бразил) vs paiN Gaming (Бразил)
  • 6-р сарын 20: NaVi (Европ) vs Vitality (Европ)
  • 6-р сарын 21: FaZe Clan (Европ) vs The MongolZ (Монгол)
  • 6-р сарын 21: Хагас шигшээ – NaVi/Vitality vs Spirit/MOUZ
  • 6-р сарын 22: Хагас шигшээ – FURIA/paiN vs FaZe/The MongolZ
  • 6-р сарын 22: Гранд финал

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.