Криптовалютын зах зээл дахин сэргэлт авч, ирэх дөрвөн жилийн хугацаанд биткойны үнэ $500,000–$1,000,000 хүрэх боломжтой гэж Blockstream компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Адам Бек мэдэгдлээ. Тэрээр Decrypt сайтын ярилцлагад оролцох үеэр биткойны өнөөгийн ханшийг үнэлэмжийн хувьд “хэт доогуур” байгааг онцолсон байна.
Түүний тайлбарласнаар, АНУ-д батлагдаад буй спот ETF бүтээгдэхүүнүүд аль хэдийнэ $41 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыг крипто зах зээл рүү татаж чадсан бөгөөд энэ нь цаашид биткойны үнэ өсөх суурь нөхцөл болсныг харуулж байна.
Бек:
“Надад ойлгомжгүй байгаа зүйл бол бид яагаад ердөө $100,000 орчим дээр л явж байгаа юм бэ гэдэг. Энэ чинь сүүлийн хэдэн жилд бий болсон өөрчлөлтүүдтэй харьцуулбал огтхон ч өндөр дүн биш.”
Тэрээр мөн хөрөнгө оруулагчдын зан төлөвийг дурдсан бөгөөд ихэнх тохиолдолд зах зээл өсөж эхэлсний дараа хөрөнгө оруулалт нэмэгддэг тул BTC үнэд хүрэх мөч ирэхэд улам их капитал зах зээл рүү орж ирж болзошгүйг тэмдэглэлээ.
Адам Бек өмнө нь биткойныг инфляциас хамгаалах хэрэгсэл хэмээн тодорхойлж, уламжлалт үнэт метал болох алтыг орлох боломжтой гэж мэдэгдэж байв.
Энэ бүхний зэрэгцээ, түүний үзэж буйгаар Дональд Трампын криптовалютыг дэмжсэн бодлого ч мөн энэ өсөлтийн циклд чухал нөлөө үзүүлэх хандлагатай байна. Одоогоор биткойн $101,700 орчим үнэтэй арилжаалагдаж байгаа ч энэхүү ханш нь зах зээлийн бодит байдалтай харьцуулахад хэт даруухан гэж тэр үзэж байна.