Биткойны ханш 2025 онд анх удаа 105 мянган долларыг давлаа

нийтлэгч Содном Энхбаяр
Биткоины

Криптовалютын зах зээл дахин идэвхжиж, биткойны ханш оны эхний сараас хойш анх удаа 105 мянган ам.доллар давсан байна. Энэ талаар Binance платформын бодит цагийн мэдээлэлд үндэслэн онцолжээ.

Москвагийн цагаар өглөөний 04:05 цагт биткойны ханш 0.34 хувиар өсч, 105,032 ам.долларт хүрсэн бол ердөө 14 минутын дараа буюу 04:19 цагийн байдлаар өсөлт удааширч, ханш нь 104,495 ам.доллар болж 0.61 хувиар буурсан байна. Биткойн хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сарын 8-нд 100 мянган долларын босгыг давж байсан юм.

Ханшийн өсөлтийн цаадах шалтгаанууд

Шинжээчдийн тайлбарласнаар, биткойны ханшийн өсөлт нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Үүнд:

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп криптовалютын зах зээлд эерэг байр суурь илэрхийлж, АНУ-ыг дэлхийн крипто төв болгох амлалт өгсөн;
  • SEC (Америкийн үнэт цаас, биржийн хороо)-ны зохицуулалтын бодлогод өөрчлөлт хийх төлөв нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг нэмэгдүүлсэн;
  • Ам.долларын ханшид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дэлхийн худалдааны тодорхойгүй байдал эрсдэл үүсгэж буй зэрэг нь зах зээлийг биткойн руу чиглүүлжээ.

Түүнчлэн, бирж дээр бүртгэлтэй биткойны ETF сангууд руу урсч буй хөрөнгийн тасралтгүй урсгал нь байгууллагуудын сонирхол тогтвортой нэмэгдэж байгааг харуулж байгаа аж.

АНУ стратегийн криптовалютын нөөцтэй болно

2025 оны гуравдугаар сарын 7-нд, Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн криптовалютын нөөц бүрдүүлэх тухай тусгай зарлигт гарын үсэг зурсан нь зах зээлд нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүдийн нэг болжээ. Энэхүү нөөцөд биткойн болон этереум зэрэг үнэлгээ өндөртэй криптовалютууд багтах юм.

Биткойн гэж юу вэ?

Биткойн нь блокчейн технологид суурилсан, төвлөрсөн бус санхүүгийн систем бөгөөд хэрэглэгч бүр оролцож, шинэ блок үүсгэснээр “олборлолт” хийж ашиг олох боломжтой. Түүнийг анх 2008 оны арваннэгдүгээр сард Сатоши Накамото гэх нууц нэртэй этгээд (эсвэл бүлэг) зохион бүтээж, криптовалютын суурийг тавьсан түүхтэй.

Биткойны нийлүүлэлт хязгаарлагдмал бөгөөд ихэнх нь аль хэдийн “олборлогдсон” тул үнэ цэнийг нь улам өсгөх хандлагатай байдаг. Тийм ч учраас дэлхийн олон хөрөнгө оруулагч энэ криптовалютыг алтны цахим хувилбар хэмээн үзсээр иржээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.