4
Хятадын Biwin компани SIM картын үүрэнд таарахаар бүтээгдсэн, ердөө 15×17×1.4 мм хэмжээтэй Mini SSD-г гаргахаар бэлтгэж буйгаа зарлалаа гэж The Verge мэдээлэв.
Гүйцэтгэл ба онцлог
- Хэмжээгээрээ microSD-ээс арай том боловч MicroSD Express-ээс 3 дахин хурдан ажиллана.
- SD Express-ийн үзүүлэлттэй дүйцэхүйц боловч хэмжээний хувьд түүний талыг эзэлдэг.
- Унших хурд: 3700 MB/s
- Бичих хурд: 3400 MB/s (PCIe 4×2 интерфейс)
Бат бөх чанар
Biwin-ийн мэдээлснээр Mini SSD нь:
- IP68 стандартын хамгаалалттай (ус, тоос шорооноос хамгаална)
- 3 метрийн өндрөөс унахад тэсвэртэй
- Зөөврийн компьютер, таблет, ухаалаг гар утас, камер зэрэг олон төхөөрөмжтэй нийцтэй байх юм.
Хадгалах багтаамж ба нийцтэй төхөөрөмж
Mini SSD нь дараах хувилбараар худалдаанд гарах аж:
- 512 GB
- 1 TB
- 2 TB
Шинэ форматыг хамгийн түрүүнд дэмжиж буй төхөөрөмжүүд нь GPD Win 5 зөөврийн консол болон OneNetbook OneXPlayer Super X эрлийз компьютер-таблетууд байна.
Одоогоор албан ёсны үнэ болон гаргах огноо зарлагдаагүй байна.