“Blast Bounty” тэмцээний 2-р улиралд The Mongolz баг Aurora-гийн эсрэг тулалдана

нийтлэгч Содном Энхбаяр
"Blast Bounty" тэмцээний 2-р улиралд The Mongolz баг Aurora-гийн эсрэг тулалдана

Мальтад зохион байгуулагдаж буй “Blast Bounty” тэмцээний хоёрдугаар улиралд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж, шилдэг найман баг тодроод байна. Тэдний дунд Монгол болон Азийн цорын ганц төлөөлөл The Mongolz баг багтжээ.

Маргааш, 2025 оны 8-р сарын 15-нд The Mongolz баг Туркийн Aurora багтай учраа таарна. Тэмцээн “BO3” буюу гурван тоглолтын хоёр хожлоор шийдвэрлэх форматаар үргэлжилнэ.

Шилдэг найман багийн хослол:

  • Mouz vs Astralis
  • Vitality vs Liquid
  • Spirit vs Virtus.pro
  • Aurora vs The Mongolz

“The Bounty” системийн дагуу The Mongolz баг 61,250 ам.долларын bounty оноотой, харин Aurora баг 33,750 ам.долларын bounty-тай оролцож байна. Тоглолтод ялсан баг өрсөлдөгчийнхөө bounty онооны тал хувийг бэлэн мөнгөөр авах бөгөөд үлдсэн талыг дараагийн шатанд өөрсдийн оноонд нэмэх эрхтэй болно.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Нукдан 8 сар 14, 2025 - 5:17 pm

BO3 нь үргэлж нэг газрын зургаас илүү сонирхолтой байдаг – алдаагаа засах, жинхэнэ түвшингээ харуулах цаг байдаг

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.