BLAST-ийн “хутга шөвгийн хэрэг” дахин давтагдах уу? Хонконгт болох CS2 тэмцээнд Монголын баг оролцоно

нийтлэгч Содном Энхбаяр
BLAST-ийн “хутга шөвгийн хэрэг” дахин давтагдах уу? Хонконгт болох CS2 тэмцээнд Монголын баг оролцоно

“Counter Strike 2” тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тэмцээнүүдийг гурван том байгууллага зохион байгуулдаг бөгөөд тэдний нэг нь BLAST юм. Энэ байгууллага Монголын ESN – Esports Network компанитай албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг.

Өнгөрсөн зун ESN дэлхийн аваргын тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж, “The MongolZ” баг дэд байрт шалгарснаар цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн. Тухайн финалын тоглолтыг Улаанбаатар хотын төв талбай, Хүүхдийн парк болон Цэцэрлэгт хүрээлэнд олон мянган хүн цуглан үзэж, 2008 оноос хойш анх удаа ийм хэмжээний цахим спортын уур амьсгал бүрдсэн билээ.

Мөн энэ оны наймдугаар сард ESN анх удаа “BLAST Asia Risings Ulaanbaatar 2025” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь Азийн цахим спортын ертөнцөд Монголын байр суурийг бататгасан үйл явдал болсон.

Хонконгт болох “BLAST Rivals Fall 2025” тэмцээн

Одоо ESN-ийн хамт олон “BLAST Rivals Fall 2025” нэртэй дараагийн томоохон тэмцээнийг Хонконгоос шууд дамжуулахад бэлэн болжээ. Энэ удаа манай улсын “The MongolZ” баг дэлхийн чансааны оноогоор урилгаар оролцох бөгөөд тэмцээн 2025 оны арваннэгдүгээр сарын 11–16-нд зохион байгуулагдана.

Тэмцээний нийт шагналын сан 350 мянган ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг найман баг оролцоно.

Тэмцээний бүтэц

  • Багуудыг А ба В хэсэгт хуваана.
  • Хэсэг бүрт тойргийн журмаар тоглоно.
  • Эхний гурван байр эзэлсэн нийт зургаан баг Playoffs шатанд өрсөлдөнө.
  • Хэсгийн тэргүүлэгч шууд шөвгийн дөрөвт шалгарна.

Монголын “The MongolZ” баг А хэсэгт дараах өрсөлдөгчидтэй тулна:

  • ОХУ-ын Team Spirit
  • Саудын Арабын Team Falcons
  • Украины Passion UA

Манай багийн эхний тоглолт арваннэгдүгээр сарын 12-ны 10:00 цагт “Passion UA”-ийн эсрэг болох юм.

Монголын цахим спортын томоохон дэвшил

Тэмцээнийг Хонконгоос шууд дамжуулах нь Монголын цахим спортын салбарт дараагийн шатны алхам болж байна. Үүгээр дэлхийн шилдэг багууд манай тайлбарлагчидтай газар дээр нь ярилцлага хийж, тоглолтын дараах анализ, дүгнэлтийг монгол хэлээр хүргэх юм. Цаашид ийм хамтын ажиллагаа өргөжвөл дэлхийн хэмжээний тэмцээн Монголд зохион байгуулагдах боломж бүрдэхийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тэмцээнийг дараах сувгуудаар шууд үзэх боломжтой:
YouTube: Premier Sports Network 5

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.