32
The MongolZ багийн гишүүд FISSURE Playground 2 тэмцээний явцад Хятадын Lynn Vision болон TYLOO багуудыг ялж, Valve-ийн дэлхийн чансааны эхний байранд дэвшлээ. Тэд “Vitality” багаас ердөө таван онооны илүүтэй болсон байна.
Энэ тухай сэтгүүлчдийн асуултад Blitz “Мэдээж сайхан байна. Гэхдээ бид зорилгодоо хүрээгүй байгаа гэж би боддог. Удахгүй ёстой жинхэнэ нэг дугаарын баг болно гэж найдаж байна. Бүх хүнд баярлалаа. Ямар ч гэсэн чансааны 1 гэсэн тоог харахад сэтгэлд таатай байна” гэж хэлжээ.