Brollan: “MongolZ”-ийг дэмжиж, биднийг бүүлсэн нь хачирхалтай байлаа

нийтлэгч Содном Энхбаяр
Brollan

“IEM Dallas 2025” тэмцээний хүрээнд Монголын “The MongolZ” багийн оролцсон хагас шигшээ тоглолт өчигдөр олон мянган үзэгчийн анхаарлыг татсан үйл явдал болж өнгөрлөө. Тэд Германы “MOUZ” багтай тулахдаа хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч 0-2 харьцаатайгаар хожигдсон юм. Харин энэ тоглолтын дараа “MOUZ”-ийн ахлагч, алдарт тоглогч “Brollan” буюу Лудвиг Бролин сэтгүүлчдэд сэтгэл хөдөлгөм мэдэгдэл хийжээ.

Тэрээр тоглолтын үеэр үзэгчдийн зүгээс мэдрэгдсэн уур амьсгалын талаар ийн ярьсан байна:
“Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Үнэндээ ийм зүйл огт төсөөлөөгүй. Тэдэнд ‘The MongolZ’ илүү таалагддаг юм шиг байна. Магадгүй биднийг үзэн яддаг ч юм уу, мэдэхгүй. Цэнгэлдэхэд орж ирэхэд л хүмүүс биднийг бүүлж эхэлсэн. Хачирхалтай байсан шүү. Гэхдээ зүгээр ээ.”

“The MongolZ” багийн фенүүд Даллас хотын цэнгэлдэхэд дүүрэн ирж, тэдний тоглолт бүрийг алгасалгүй дэмжсэн бол “MOUZ”-ийн хувьд үзэгчдийн эсрэг уур амьсгалыг мэдрэхээс өөр аргагүй байдалд оржээ.

Сонирхолтой нь, “Inferno” дээр “The MongolZ” бараг хожих дөхсөн ч, “MOUZ” хоёр ч удаагийн эко раундад ялагдаж, хүндхэн байдалд орсон байна. Гэсэн ч тоглолтын явцад алдаагаа засаж чадсан гэдгээ Brollan онцолсон юм.
“Хүнд тоглолтын эцэст хожсондоо баяртай байна. Би бүхнийг бүрэн хянаж чадаагүй ч хичээсэн. ‘Inferno’-д хоёр чухал раунд дээр алдаа гаргасан ч сүүлдээ нөхөж чадлаа.” хэмээн тэр нэмж хэлжээ.

Тэрбээр мөн үзэгчдийн хандлага тоглолтын үеэр шууд нөлөөлсөн эсэхэд:
“Тийм ч их биш ээ. ‘The MongolZ’-ийг хожиж байхад тэд их орилж байсан. Бүүлэх нь бага зэрэг байсан. Жаахан гунигтай л юм. Гэхдээ зүгээр ээ” гэж хариулсан байна.

IEM Dallas тэмцээний аваргын төлөө тулах хоёр баг өнөө шөнө тодорно (25.05.25). “MOUZ” болон “Vitality” багуудын хоорондын финал ширүүн өрсөлдөөн болох хүлээлттэй байгаа бөгөөд тэмцээний нийт шагналын сан 300 мянган ам.доллар юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.