ByteDance шинэ AI танилцуулж, цуврал бүтээх хугацааг хэдхэн өдөр болголоо

нийтлэгч Содном Энхбаяр
ByteDance шинэ AI танилцуулж, цуврал бүтээх хугацааг хэдхэн өдөр болголоо

Видео үйлдвэрлэлийг бүрэн автоматжуулсан шинэ шийдэл

ByteDance компани хиймэл оюунд суурилсан Xiaoyunque AI платформ дээр богино хэмжээний цуврал бүтээх шинэ агент танилцууллаа. Энэхүү систем нь хэрэглэгчдэд зөвхөн зохиолын үндсэн дээр бүрэн хэмжээний видео контент бүтээх боломж олгож байна.

Шинэ хэрэгсэл нь 100 мянга хүртэлх ханз тэмдэгт бүхий зохиолыг дэмжих чадвартай бөгөөд Seedance 2.0 видео үүсгэх загварт суурилсан салбарын анхны шийдэл гэж тодорхойлогдож байна.

Бүтээх процессыг бүхэлд нь хариуцна

Тус AI систем нь контент бүтээх бүх үе шатыг автоматжуулдаг. Үүнд зохиолын анализ, өгүүлэмжийн бүтэц боловсруулах, дүрийн дизайн хийх, сториборд гаргах зэрэг багтана. Мөн 2D, 3D болон фотореалистик зэрэг олон төрлийн визуал хэв маягийг дэмжиж, олон ангит бүтээлийг нэг дор боловсруулах боломжтой.

Дотоод туршилтын үеэр уг системийг ашиглан 60 ангитай хүүхэлдэйн цуврал бүтээсэн бөгөөд дөрөвхөн хоногийн дотор Douyin платформ дээр 100 сая гаруй үзэлт авч, жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр өмнө нь 3–6 сар шаарддаг байсан үйлдвэрлэлийн хугацааг ердөө найман хоног болгож бууруулсан байна.

Huace Film & TV, Linmon Media зэрэг продакшн компаниуд энэхүү технологийг судалж, зардлыг бууруулах, ажлын явцыг хурдасгахад ашиглах боломжийг судалж эхэлсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.