Хиймэл оюун ухаан зар сурталчилгааны траффикийг гажуудуулах эрсдэлтэй
OpenAI-аас шинээр танилцуулсан ChatGPT Atlas хөтөч дээр хиймэл оюун ухаан нь зар сурталчилгаа болон холбоос дээр жинхэнэ хэрэглэгчийн адил товшиж чаддаг асуудал илэрсэн талаар Search Atlas-ийн шинжээчид мэдээлжээ.
Тэдний хэлснээр, ийм үйлдэл нь зар сурталчилгааны системүүдэд буруу өгөгдөл үүсгэж, компанийн зардлыг хиймэл оюун ухаанд төлөхөд хүргэж болзошгүй аж. Үүнээс гадна, “хиймэл товшилтууд” нь вэбсайтын бодит хандалтын статистикийг гажуудуулж, рекламын кампанит ажлын үр нөлөөг буруу үнэлэх нөхцөл бүрдүүлдэг байна.
Google Chrome хөдөлгүүрийн онцлог асуудал үүсгэж байна
ChatGPT Atlas нь Google Chrome-ийн хөдөлгүүр дээр суурилсан тул зар сурталчилгааны сүлжээнүүд хиймэл оюун ухааны үйлдлийг жирийн хэрэглэгчийн зан үйлээс ялгаж танихад хүндрэлтэй байгаа аж. Энэ нь системүүдийн хувьд AI-тэй харилцаж буй эсэхийг илрүүлэх боломжийг бараг үгүй болгож байна.
Шинжээчдийн зөвлөмж
Search Atlas-ийн мэргэжилтнүүд байгууллагуудад дараах шинж тэмдгүүдийг анхааралтай хянахыг зөвлөжээ:
- Вэбсайтын траффик огцом нэмэгдэх;
- Зочдын зан үйл хэвийн бус байх;
- Хөрвүүлэлтийн түвшин (conversion rate) буурах;
- Зар сурталчилгаанд төлбөрийн гажуудал үүсэх.
Эдгээр үзүүлэлт нь хиймэл оюун ухааны автомат хандалт явагдаж байгааг илтгэж болзошгүй гэж тэд онцолсон байна.
2 сэтгэгдэл
Хуурамч зар том асуудал болчихож, анхаарах ёстой
Биднийг мэргэжлийн зүйл биш юм бол ч гэсэн болзошгүй хохиролтой