ChatGPT-д өдөр бүр 40 сая хүн эрүүл мэндийн асуулт тавьж байна

нийтлэгч Содном Энхбаяр
ChatGPT-д өдөр бүр 40 сая хүн эрүүл мэндийн асуулт тавьж байна

OpenAI-ийн судалгаа, Axios-ийн мэдээлэл юу өгүүлэв

OpenAI-ийн судалгааны үр дүнгээр дэлхий даяар 40 сая гаруй хүн өдөр бүр эрүүл мэндтэй холбоотой асуултаар ChatGPT чатбот руу ханддаг гэж Axios мэдээлжээ. АНУ-ын 1042 насанд хүрсэн хүнийг хамруулсан судалгаагаар чатбот руу илгээсэн нийт хүсэлтийн 5 хувиас дээш нь эрүүл мэндийн сэдэвтэй байсан нь тогтоогдсон байна.

Хэрэглэгчид юуг хамгийн их асуудаг вэ

Судалгаанд дурдсанаар олон хүн эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөөг хооронд нь харьцуулах, үйлчилгээний төлбөрийн талаар мэдээлэл авах зорилгоор чатботоос асуудаг байна. Мөн ийм төрлийн хүсэлтүүдийн ихэнх нь эмнэлгийн байгууллагуудын ажлын цагаас гадуур илгээгддэг нь анхаарал татжээ.

Сүүлийн 3 сарын хэрэглээний зураглал, шалтгааны тайлбар

Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцогчдын 55 хувь нь шинж тэмдгээ шалгах, ойлгохын тулд хиймэл оюун ухааныг ашигласан бол 48 хувь нь эмнэлгийн нэр томьёо болон эмчийн зааврыг тодруулах зорилгоор, 44 орчим хувь нь эмчилгээний боломжит аргуудын талаар мэдэхийн тулд ChatGPT руу хандсан байна.

Судалгааны баримт бичигт АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо нарийн, төвөгтэй байдгаас иргэд мэдээлэлтэй шийдвэр гаргахын тулд нэмэлт эх сурвалж эрэлхийлэх шаардлагатай болдог бөгөөд энэ явцад чатботууд “чухал хэрэгсэл” болж буйг тэмдэглэжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.