OpenAI компани ChatGPT-д зориулсан шинэ функц болох “Суралцах горим”-ыг албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү горим нь оюутнууд зөвхөн хариулт авах бус, асуултыг шийдэх логик үйл явцыг алхам алхмаар ойлгож сурахад зориулагдсан байна.
Шинэ горимыг боловсролын салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нартай хамтран бүтээсэн бөгөөд оюутны оролцоог идэвхжүүлэх, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн тусгай удирдамжууд дээр тулгуурлажээ.
ChatGPT “Суралцах горим”-д ажиллах үед хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх, мэдлэгийг ойлгуулах, нээлттэй асуултаар шалгах, бодитой санал хүсэлт өгөх зэрэг олон төрлийн интерактив аргаар тусалдаг. Энэ нь сурагчийн мэдлэг эзэмших замыг хялбаршуулж, даалгавар хийх, шалгалтад бэлдэх зэрэгт үр дүнтэй туслагч болж байна.
Common Sense Media байгууллагын хиймэл оюун ухаан хариуцсан захирал Робби Торни:
“Шинэ горим нь бүх зүйлийг оюутны өмнөөс хийх биш, харин тэдний сэтгэлгээ, сурах идэвхийг хөгжүүлэхэд чиглэж байна” хэмээв.
Шинэ горим нь үнэгүй болон төлбөртэй бүх ChatGPT хэрэглэгчид — Free, Plus, Pro, Team багцын хүрээнд ашиглах боломжтой болсон. Харин боловсролын байгууллагуудад зориулсан ChatGPT Edu хувилбар тун удахгүй энэхүү функцыг хүлээн авах болно.