ChatGPT-ийн вэб хувилбарыг ашиглаж буй хэрэглэгчид удахгүй нэвтрэх том шинэчлэлтийн анхны шинж тэмдгүүдийг анзаарч эхэлжээ. Тэдний онцолсноор интерфэйст “Бүлгийн чат эхлүүлэх” гэсэн шинэ товчлуур гарч ирсэн нь ChatGPT-д бүлгийн чат үүсгэх, хамтарсан яриа хийх боломж нэмэгдэхийг илтгэж байна.
Урилгаар нэвтрэх бүлгийн чат
Шинэ функц нь:
- Тусгай урилгын холбоос ашиглан бусад хэрэглэгчдийг бүлэгт урих
- Бүлгийн гишүүдтэй хамт нэг ярианд оролцох
- Тухайн бүлэгт зориулсан хувьчилсан хиймэл оюун ухааны зааварчилгаа (custom instructions) тохируулах
боломжийг олгох аж. Эдгээр зааварчилгаа нь зөвхөн тухайн бүлгийн ярианы хүрээнд үйлчилж, хэрэглэгчийн ерөнхий санах ойтой холбогдохгүй.
ИҮО-ийн хариулах горимыг удирдах боломжтой
Бүлгийн чатуудын гол шинэ боломжуудын нэг нь:
- Бот автоматаар хариулах эсэх
- Эсвэл зөвхөн оролцогчид ChatGPT-г нэрлэн дуудах үед хариу өгөх
зэргийг хэрэглэгч өөрөө сонгох боломжтой болох явдал юм.
Илэрсэн нэмэлт функцууд
Хэрэглэгчид шинэ интерфэйст дараах хэд хэдэн нэмэлт боломжуудыг анзаарсан:
- Мессежид хариу үйлдэл үзүүлэх, хариу бичих
- Typing indicator буюу бичиж буйг илтгэх заагч
- Файл байршуулах, зураг үүсгэх
- Суурь сүлжээний хайлт
- Дүрэм зөрчсөн оролцогчдыг report хийх
Эдгээр функцууд нь ChatGPT-г улам олон хүний хамтын ажиллагаанд ашиглах боломжтой платформ болгох зорилготой гэж үзэж байна.
Хараахан идэвхжээгүй ч интерфэйсийн ул мөр илэрчээ
Тестийн каталогиос харахад бүлгийн чат үүсгэх функц техникийн хувьд одоогоор бүрэн идэвхжээгүй бөгөөд практикт ажиллах боломжгүй байгаа аж. OpenAI албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч шинэ интерфэйсийн элементүүдийн гарч ирэлт нь компанийн зүгээс ChatGPT-ийг зөвхөн ганцаарчилсан чат биш, харин нийгмийн болон хамтын ажиллагааны платформ болгон өргөжүүлэхээр ажиллаж буйг харуулж байна.