Шинэ функц том дэлгэцтэй төхөөрөмжүүдэд зориулагдсан
Google Chrome хөтөчийн шинэчлэлтээр Android таблет болон эвхэгддэг төхөөрөмжүүдэд bookmark буюу хадгалсан сайтын панель нэмэгдлээ. Энэхүү боломж Chrome 146 хувилбараас эхлэн нэвтэрч байгаа бөгөөд гуравдугаар сарын 17-нд албан ёсоор гарсан байна.
Шинэ панель нь хаягийн мөрийн доор байрлаж, хадгалсан сайтуудын дүрс болон нэрийг харуулснаар хэрэглэгчдэд байнга ашигладаг хуудсууд руу хурдан нэвтрэх боломж олгож байна. Гэхдээ уг функц анхнаасаа идэвхжээгүй тул хэрэглэгч өөрөө тохиргооноос асаах шаардлагатай.
Хэрэглээ, тохиргоо болон давуу тал
Панелийг ашиглахын тулд “Settings” хэсэгт орж “Appearance” цэснээс “Show bookmarks bar” сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Идэвхжүүлсний дараа хэрэглэгчид сум хэлбэрийн товчоор жагсаалтыг гүйлгэж, bookmark-уудын хооронд шилжих боломжтой.
Мөн тухайн холбоос дээр удаан дарахад бүрэн URL хаяг харагдах тул сайтуудыг илүү нарийвчлалтай таних боломж бүрдэж байна.
Энэхүү шинэчлэлт нь Chrome-ийн гар утасны хувилбарыг десктоп хувилбартай илүү төстэй болгож, том дэлгэцтэй төхөөрөмж дээр навигацийг хялбарчилж байна. Хэрэглэгчид bookmark цэс рүү орохгүйгээр шууд хэрэгтэй сайтдаа нэвтрэх боломжтой болсон нь гол давуу тал юм.
Шинэ функц Android таблет болон эвхэгддэг ухаалаг утсанд зориулсан бөгөөд Chrome 146 хувилбар руу шинэчилсэн бүх хэрэглэгч ашиглах боломжтой.