Хятадын Coracer компани AMD AM5 сокет бүхий процессорт зориулсан GPE-01 загварын графен термопрокладка-гаа танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүн нь дулаан дамжуулалтаараа уламжлалт термопастыг 17 дахин, харин шингэн метал термопастыг ч давж гарсан үзүүлэлттэй гэдгээрээ онцлог юм.
Онцлог үзүүлэлтүүд:
- Материал: графен ба цахиурын хослол
- Дулаан дамжуулах чадвар: 130 Вт/м·K
- Хэмжээ: 32 х 32 мм, AMD процессорын дулаан тараагчтай төгс нийцнэ
- Бүтэц: тусгаарлагч бүрхүүлтэй, богино холболтоос сэргийлнэ
- Насжилт: 10 жил хүртэл ашиглах боломжтой
- Өмнө нь: Intel LGA1700, LGA1851 сокеттой чипүүдэд зориулсан хувилбар байсан
Энэ үзүүлэлт нь шингэн метал төрөлд багтдаг Thermal Grizzly Conductonaut-аас хоёр дахин өндөр бөгөөд Arctic MX-6, Thermal Grizzly KryoSheet, Honeywell PTM7950 зэрэг алдартай термоинтерфейсүүдийг хол давж буйг Coracer онцолжээ. Гэвч уг мэдээлэл нь үйлдвэрлэгчийн зүгээс гаргасан тул гуравдагч талын тест, баталгаажуулалт шаардлагатай юм.
GPE-01 нь термопаст шиг хатаж хатаахгүй, гель шиг урсахгүй, удаан хугацаанд тогтвортой байдлаа хадгалдаг тул IT сонирхогч болон тоглоом сонирхогч хэрэглэгчдэд оновчтой шийдэл байж болох юм. Одоогоор AMD хувилбарын үнэ болон гаргах хугацааг зарлаагүй байгаа хэдий ч Intel хувилбар нь Хятадын Taobao сайтад ойролцоогоор $15-аар борлуулагдаж байна.