Монголын цахим спортын төлөөллүүд дэлхийн тайзнаа
“StarLadder Budapest Major 2025” нэртэй Counter-Strike 2 (CS2)-ийн дэлхийн аваргын тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 14-ний хооронд Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд нийт 32 баг оролцох бөгөөд тэд гурван шатны тоглолтоор аваргын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний шатлал
3-р үе
Европ: Vitality, Spirit, Falcons, MOUZ, G2
Америк: FURIA, paiN Gaming
Ази: The MongolZ

2-р үе
Европ: Aurora, NAVI, Astralis, 3DMAX, Liquid
Америк: MIBR, Passion UA
Ази: TYLOO
1-р үе
Европ: FaZe, GamerLegion, Ninjas in Pyjamas, B8, PARIVISION, Fnatic
Америк: Legacy, Imperial, NRG, M80, Fluxo, RED Canids
Ази: Lynn Vision, The Huns, FlyQuest, Rare Atom
Монголын төлөөлөл
Монгол Улсаас нийт 10 тоглогч энэ тэмцээнд оролцоно. Тэд “The MongolZ” болон “The Huns” багийн гишүүд юм.
Мөнхтогтох “xerolte” Энхбат, Анарбилэг “cobrazera” Ууганбаяр, Тэнгис “sk0R” Батжаргал, Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал нар анх удаа мажор тэмцээнд хүч үзэх гэж байна.
Улсуудаар харьцуулахад
Budapest Major 2025-д оролцох улс улсын тоглогчид:.
Бразил — 28
Хятад — 14
Дани — 12
ОХУ — 12
Украин — 11
Монгол — 10
АНУ — 8
Франц — 7
Израил — 5
Польш — 5
Турк — 5
Швед — 4
Австрали, Канад — тус бүр 3
Бусад улс орнууд (Аргентин, Чех, Испани, Норвег, Тайван гэх мэт) — тус бүр 1–2 тоглогч
Шагналын сан
Нийт шагналын сан 750 мянган ам.доллар бөгөөд дараах байдлаар хуваарилагдана.
1-р байр — 500,000 ам.доллар
2-р байр — 170,000 ам.доллар
3-р байр — 80,000 ам.доллар
Монголын цахим спортын шинэ түүх
Монголын 10 тамирчин дэлхийн хамгийн нэр хүндтэй CS2 тэмцээнд оролцож буй нь дотоодын цахим спортын хөгжилд чухал үе шат болж байна. “The MongolZ” болон “The Huns” багууд дэлхийн шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн өрсөлдөж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилготой байна.
2 сэтгэгдэл
Монголын eSports үнэхээр өсөж байна, бахархалтай
Budapest-ийн тайзан дээр монголчууд гарна гэхээр догдолж байна