Цахилгаан дугуй унаж буй иргэд машин замаас зайлсхийхгүй бол осолд өртөх эрсдэл өндөр байна

нийтлэгч Содном Энхбаяр
Цахилгаан дугуй унаж буй иргэд машин замаас зайлсхийхгүй бол осолд өртөх эрсдэл өндөр байна

Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, суррон зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсч, үүний улмаас зам тээврийн осол, гэмтэл нэмэгдсээр байна. Энэ талаар авто сургуулийн багш Д.Өлзийсайхан байр сууриа илэрхийллээ.

Түүний хэлснээр, “Eco bike”, “Tapa”, “Jet” зэрэг цахилгаан тээврийн хэрэгслүүд сүүлийн жилүүдэд түгээмэл болж байгаа ч хэрэглэгчдийн хариуцлагагүй байдлаас болж осол их гарч байна. Машины хурд ба цахилгаан дугуйн хурд хоорондоо үл нийцэх тул зам дээр тулгарах тохиолдолд автомашин амжиж зогсох боломжгүй болдог. Тиймээс эдгээр тээврийн хэрэгслийг зөвхөн дугуйн замаар зорчих нь зүйтэйг онцолжээ.

Түүнчлэн мопед, суррон зэрэг нь “А” ангилалд багтдаг тул тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн заавал тус ангиллын үнэмлэхтэй байх шаардлагатай. Гэвч зарим эцэг эхчүүд хууль зөрчин хүүхдүүддээ үнэмлэхгүй байхад нь ийм төрлийн хэрэгсэл авч өгдөг, үүний улмаас хүүхдүүд хууль бусаар замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдэж байна. Түүнээс гадна олон хүнээр нэг дугуй унах, хамгаалалтын малгай өмсөхгүй явах зэрэг нь аюулыг нэмэгдүүлдэг тул зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Хөдөө орон нутагт замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо мөн өсөж байгаа. Жолооч нар хурд хэтрүүлж, хүүхдийг зориулалтын суудалд суулгахгүй, бүс зүүхгүй, замын нөхцөлийг тооцохгүй байгаа нь гол шалтгаан болж байна. Өгсүүр замд гүйцэж түрүүлэхийг хориглох, замдаа заавал амрах, дугуйн хий, оношлогоог шалгах зэрэг энгийн ч чухал зүйлсийг орхигдуулснаас олон осол гардаг.

Түүнчлэн төв суурин газруудад жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчилд явган хүний гарц дээр зогсохгүй өнгөрөх, эгнээ байр буруу эзлэх, уулзварыг чагтлах, улаан гэрлээр нэвтрэх, урсгал сөрөх, согтуугаар жолоо барих зэрэг багтдаг. Эдгээр нь зөвхөн жолоочийн бус бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байдаг тул жолооны соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Негубей 7 сар 30, 2025 - 5:41 pm

Би бүрэн санал нийлж байна – Би өдөр бүр дуулгагүй, зөвшөөрөлгүй скутер унадаг хүүхдүүдийг хардаг. Энэ нь тэдэнд болон автомашины жолооч нарт маш аюултай

Дэлгэрэнгүй унших Reply
Мунгэту 7 сар 30, 2025 - 5:51 pm

Дугуйн замуудыг зөв хийх цаг болжээ, учир нь эдгээр цахилгаан скутер, унадаг дугуйнууд машинуудын хоорондох зам дагуу уралдаж байна – осол аваар нэмэгдэхэд гайхах зүйл алга

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.