43
Цахим банкны үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэ үед, хувийн мэдээллээ хамгаалах нь урьд өмнөхөөс илүү чухал болжээ. Гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөр банкны үйлчилгээг авах үедээ аюулгүй байдлаа хангахын тулд дараах зөвлөмжүүдийг заавал мэдэж, хэрэгжүүлж байх хэрэгтэй.
Интернэт банк ашиглах үед анхаарах ЗӨВЛӨМЖҮҮД:
- Хувийн мэдээллээ бусдад бүү дамжуул
Хэрэв зайлшгүй хуваалцах шаардлага гарвал тухайн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглахыг сайтар судалж нягтлах хэрэгтэй. - Нууц үг, нэвтрэх нэрээ вэб хөтөчид хадгалахгүй байх
- Хоёр шатлалтай баталгаажуулалт (2FA) идэвхжүүлэх
И-мэйл, сошиал болон банкны системд нууц үгээс гадна баталгаажуулах код ашиглаж хэвших. - Бусдын төхөөрөмжөөс нэвтэрсэн бол “Гарах” товчийг заавал дарах
- Олон нийтийн сүлжээ, интернет кафе ашиглан банк руу нэвтрэхгүй байх
- Гүйлгээ хийхээс өмнө хүлээн авагчийн мэдээллийг нягтлах
- Нэвтэрсэн төхөөрөмжөө тогтмол хянаж, шаардлагагүй бүртгэлийг устгах
- Гүйлгээний хуулгаа тогтмол шалгаж хэвших
Нууц үгийн АЮУЛГҮЙ байдал:
- Нууц үгээ өвөрмөц, төвөгтэй байдлаар үүсгэх
Том, жижиг үсэг, тоо болон тусгай тэмдэгт хослуулах - Ижил нууц үгийг олон бүртгэлд ашиглахгүй байх
- Хувийн мэдээлэл (нэр, төрсөн өдөр гэх мэт)-д суурилсан нууц үг ашиглахгүй байх
- Нууц үгээ тогтмол сольж хэвших
- Нууц үгээ бичиж тэмдэглэхгүй байх, бусдад дамжуулахгүй байх
- Сэжигтэй вэбсайт, холбоос дээр нууц үг оруулахгүй байх
- Нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх
Төхөөрөмжийн АЮУЛГҮЙ байдал:
- Банк ашигладаг төхөөрөмжүүдээ хянаж, шаардлагагүй бүртгэлийг устгах
- Үйлдлийн систем, аппликэйшнийг байнга шинэчлэх
- Антивирус болон хамгаалалтын программ хангамж суулгах
- SSL хамгаалалттай (https://) вэбсайт ашиглаж буй эсэхийг шалгах
- Төхөөрөмжөө jailbreak эсвэл root хийхээс зайлсхийх
- Аппликэйшн суулгахдаа шаардлагатай зөвшөөрлийг сайтар нягтлах
- Bluetooth-ийг хэрэглэхгүй үед унтраах
Идэвхтэй Bluetooth нь гаднаас халдах эрсдэл үүсгэдэг
Монгол Улсын банкууд харилцагчийн мэдээллийг хамгаалахын тулд хууль тогтоомжийн хүрээнд олон улсын стандартуудыг мөрдөж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэн ажилладаг. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн оролцоо хамгаас чухал.
Та дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр хувийн мэдээллээ найдвартай хамгаалж, аливаа цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.