Дэлхийн анхны 6S үйлчилгээтэй роботын дэлгүүр Хятадад нээгдлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Дэлхийн анхны 6S үйлчилгээтэй роботын дэлгүүр Хятадад нээгдлээ

2025 оны долоодугаар сарын 31-нд Хятадын Гуандун мужийн Шэнжэнь хотын Лунган дүүрэгт дэлхийн анхны 6S үйлчилгээтэй роботын дэлгүүр үүд хаалгаа нээлээ. Энэ өвөрмөц төвийг Shenzhen Future Times Robotics Co., Ltd. компани байгуулсан бөгөөд энэ нь роботын үйлдвэрлэл, худалдаа, сэлбэг, үйлчилгээ, эргэх холбоо буюу уламжлалт 4S системээс гадна барьцаалан зээлдүүлэх болон хувь хүний захиалгаар робот үйлдвэрлэх гэсэн хоёр шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлснээр 6S стандартыг бий болгожээ.

Дэлгүүрийн нээлтийн үеэр Unitree Robotics зэрэг салбартаа тэргүүлэгч 26 компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн 200 гаруй компани энэ шинэ дэлгүүртэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлснээс 50 орчим нь хүний хэлбэр бүхий үйлчилгээний робот үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог юм.

Эдгээр компаниуд нь роботын эд анги зохион бүтээх, судалгаа шинжилгээ хийх, угсрах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг. Шинээр байгуулагдсан энэхүү дэлгүүр нь робот техник, үйлдвэрлэлийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн загварчлалд шинэчлэл авчрах хүлээлттэй байгаа бөгөөд лабораторийн санааг хэрэглээний бодит шийдэл болгон хувиргах гүүр болох зорилго тавьжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.