Дэлхийн цөмөөс магмаар дамжин бодис гадагшилж байж болзошгүйг эрдэмтэд тогтоолоо

нийтлэгч Содном Энхбаяр
Вудс-Хоулын

АНУ-ын Массачусетс муж дахь Вудс-Хоулын тэнгисийн шинжилгээний хүрээлэнгийн судлаачид дэлхийн хатуу дотоод цөмөөс бодис гадагшлах магадлалтайг батлах шинэ нотолгоо олжээ. Уг судалгааны хүрээнд тэд Гавайн арлуудын галт уулын чулуулагт анализ хийж, дэлхийн төвөөс буюу ойролцоогоор 2900 км-ийн гүнд орших бүсээс магмаар дамжин гадаргуу дээр хүрсэн байж болзошгүй элементүүдийг илрүүлсэн байна.

Өмнөх судалгаануудаар зарим галт уулын чулуулагт гелий-3 болон устөрөгч, вольфрамын изотопын харьцаа хачирхалтай өндөр гарсан нь гүнээс ирсэн материал байж болзошгүйг илтгэж байв. Гэсэн ч эдгээр элементүүд зөвхөн цөмд төдийгүй мантид ч байдаг тул онцгой баталгаа болж чадаагүй юм.

Харин шинэ судалгаанд эрдэмтэд рутений изотоп дээр төвлөрч, Гавайн арлаас авсан дээжинд атомын жинтэй 100, 101, 102 гэсэн рутений изотопуудын харьцааг шинжилжээ. Үр дүнгээр, эдгээр изотопуудын хандалт нь дэлхийн өөр бүс нутгийн чулуулгуудтай харьцуулахад мэдэгдэхүйц ялгаатай байжээ. Энэ нь гүн дэх эх үүсвэртэй холбоотой байж болзошгүйг илтгэж байгаа юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхийн дотоод цөм ойролцоогоор нэг тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг. Харин манти ба гадаргын давхаргууд дээрх бодисын найрлага нь сүүлд болсон солирын борооны нөлөөгөөр ялгаатай байж болно. Энэ ялгаа нь цөм, манти, царцдас хоорондын химийн ялгааг тодорхойлох чухал түлхүүр болж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.