Dolby Vision 2 танилцлаа: сайжруулсан HDR ба хөдөлгөөнийг жигдрүүлэх шинэ шийдэл

нийтлэгч Содном Энхбаяр
Dolby Vision 2 танилцлаа: сайжруулсан HDR ба хөдөлгөөнийг жигдрүүлэх шинэ шийдэл

Dolby компани өндөр динамик хүрээний дүрсний шинэ үе болох Dolby Vision 2 стандартыг албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү технологийг дэмжсэн анхны телевизоруудыг Hisense үйлдвэрлэж, контент нийлүүлэгч талаас CANAL+ ашиглахаар болж байна.

Шинэ стандартад зураг боловсруулах Content Intelligence гэх AI суурьтай системийг нэвтрүүлж, харанхуй үзэгдлийн тод байдлыг нэмэгдүүлэх Precision Black, өрөөний гэрэлтүүлэгт тохируулан зурагт автоматаар дасан зохицох Light Sense зэрэг шинэчлэлүүд оржээ. Спортын шууд дамжуулалт, тоглоомын зориулалттай тусгай горимууд мөн багтсан байна.

Жинхэнэ Хөдөлгөөн гэх функц нь видеог кадр бүрээр нь боловсруулж, чичиргээ болон “motion blur”-ыг багасгах боломж олгоно. Dolby Vision 2 нь хоёр хувилбартай:

  • Dolby Vision 2 – үндсэн функцуудтай өргөн хэрэглээний хувилбар
  • Dolby Vision 2 Max – дээд зэрэглэлийн ТВ-ийн нэмэлт хяналт, тохиргоотой хувилбар

Hisense удахгүй танилцуулах RGB-MiniLED загваруудад MediaTek-ийн Pentonic 800 процессор болон PQ MiraVision Pro дүрслэлийн чипийг ашиглан Dolby Vision 2-ыг дэмжихээ баталгаажуулсан ч загварын нэр болон гарах огноо хараахан тодорхой болоогүй байна. Харин CANAL+ кино, олон ангит кино, спортын нэвтрүүлэг зэрэг бүх төрлийн контентдоо уг стандартыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Одоогоор Dolby болон Hisense нар тодорхой техникийн дэлгэрэнгүй мэдээллийг нууцалсан хэвээр байна. Тухайлбал, Max хувилбарын нэмэлт функцүүдийн ялгаа, өмнөх загваруудыг шинэчлэх боломж зэрэг нь тодорхойгүй байна. Мөн хөдөлгөөн жигдрүүлэх технологи нь хэрэглэгчдэд хэрхэн мэдрэгдэх, унтраах сонголт багтах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.