DOOM: The Dark Ages Их Британийн тоглоомын чартыг тэргүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
DOOM: The Dark Ages

Шинэ үеийн DOOM цувралын хамгийн сүүлийн анги болох DOOM: The Dark Ages анхны долоо хоногтоо Их Британийн физик тоглоомын борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, консол тоглоомын зах зээлд амжилттай нээлтээ хийлээ. GfK судалгааны байгууллагаас нийтэлсэн долоо хоногийн чартаас харахад уг тоглоом хамгийн их борлуулалттай тоглоомоор нэрлэгдээд байна.

Шинэ DOOM-ын араас хуучин үеийн GTA төрлийн шийдэлтэй The Precinct нэртэй адал явдалт тоглоом удаалж, хоёрдугаар байрт бичигдсэн байна. Харин өмнөх долоо хоногийн нэгдүгээр байранд байсан Clair Obscur: Expedition 33 тоглоом наймдугаар байрт унасан бол Assassin’s Creed Shadows дөрөвдүгээр байрнаас зургаад шилжжээ.

Тодотговол, 10 жилийн өмнө анх гарч байсан ч The Witcher 3: GOTY Edition долоо дахь байрыг эзэлж байгаа бол мөн үеийн Grand Theft Auto 5 тоглоом тавдугаар байраа хадгалсан хэвээр байна. Харин Mario Kart 8 Deluxe жагсаалтын ард буюу аравдугаар байранд багтжээ.

DOOM: The Dark Ages тоглоомын PC хувилбарын хувьд эхний өдрийн онлайн тоглогчдын тоо 30,000-д хүрсэн нь өмнөх шинэ DOOM цувралуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт байсан ч энэ нь тоглоомын нийт амжилтыг үнэлэх гол үзүүлэлт биш болохыг энэ борлуулалтын дүн харуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.